ФОТО: Гандантэгчэнлин хийдийн шинэ цогчин дуган "Батцагаан"
9-9
Гэрэл зургуудыг MPA.MN

 

Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Батцагаан цогчин дуган нээгдлээ. Аргын тооллын 2019 оны 09 дүгээр сарын 06, Билгийн тооллын Намрын илүү тэргүүн сарын шинийн наймны билэгт сайн өдөр шинэ дуган нээгдэж, сүсэгтэн олны хөлд дарагдав. Нээлтийн ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх,  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг,  Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц болон “Самвад-III” олон улсын эрдэм шинжилгээний  хуралд уригдан ирсэн Энэтхэг, Япон, Бутан, Шри Ланка, Мьянмар, Тайланд, Бангладеш, Камбож, Герман, Бельги зэрэг 20 орны 80 гаруй шашны болон энх тайвны зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид оролцов.

 

“Батцагаан” цогчин дуган нь долоон давхар, 21 мянган ам.метр талбайтай бөгөөд 1080 лам ном хурах багтаамжтай аж. Мөн олон улсын хурал зөвлөгөөн зохион байгуулах “Соёмбо” танхимтайгаас гадна номын сан, ресторан, музей зэргийг багтаасан цогц байгууламж юм. 

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
БАТЦАГААН ХИЙДИЙН НЭР ТӨВД НЭР ҮҮ? БАТЦАГААН ХИЙД ГЭЖ ЯАГААД НЭРЛЭВ? МОНГОЛЧУУД ЯАГААД БАТЦАГААН ГЭСЭН НЭРТЭЙ ХИЙДТЭЙ БАЙХ ЁСТОЙ ВЭ? ТӨВД ҮЗЭЛ САНАА БИДНИЙ ҮЕД ХЭР ИХ БАЙНА ВЭ?
2019-09-23
CHOI HAMGIIN KFC BAINA LEE
2019-09-09