Путин хийн хоолойг Монголоор дамжуулах төслийг дэмжжээ 
2019-09-09

 

Оросын холбооны улсын Ерөнхийлөгч Владимир Путин хий дамжуулах хоолой байгуулах төслийг дэмжсэн талаар The FTimes мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, батлагдсан төслийн дагуу хийн хоолой Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин БНХАУ-ыг чиглэх юм байна. 

 

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр бизнесийн хөгжилд түлхэц болно гэж үзэж байгаагаа Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илэрхийлснийг ТАСС агентлаг дамжууллаа. 


Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Баттулга мэдэгдэл хийхдээ хийн хоолойг барих асуудлын талаар өнгөрсөн жил ч ярьж байсан гэдгээ онцолсон байна. Тухайн үед тэрбээр Зүүн Хойд Азийн эрчим хүчний супер цагаригийг бий болгох механизм нь энэхүү санаачилга  хэмээн санал гаргаж байжээ. 


Мөн дээрх төслийг хэрэгжүүлэх нь бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварт эергээр нөлөөлж, хүмүүс хүртээмжтэй эрчим хүч ашиглах боломжтой болно гэж Ерөнхийлөгч Х.Баттулга онцолсон байна. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Хүрэлсүх ерөнхий сайдын үед хийгдсэн түүхэн гавъяа юм. Хийж эхлүүлсэн ажлыг нь өөрийнхөө хийсэн ажил мэт болгох хүмүүс их байх юм..
2021-04-13
Ачу:
Ерөнхийлөгч нэрээ түүхэнд үлдээх бас нэг гавьяа.
2019-09-18
хийн хоолой манай улсыг тойроод явчихсан одоо ямар хийн хоолой яриад бнаа
2019-09-10
Ganzorig:
Jankuugiin nuudel ...sanlaa tataj avlaa yamar muuhai ulsiin ih hural ve... puten hiin hooloig demjlee bi yamar mundag ve... za odoo eukiin zasagtai bolii buh niitiin sanal asuulga yavuulchii
2019-09-10
Газар нутгийг баллана наадах хоолой чинь ховсгол нутгийг устгана бологуй шуу хулгайч батулга одоо алах нь за тэгээд бутэхгуй дээ манайд газрын хий бгаа боловсон хучнээ бэлд
2019-09-09
Монголоор дамживал яах юм бол. Манайд төлбөр төлөхүү? Эсвэл бид нар Оросуудад мөнгө төлж хийг ашиглахуу?
2019-09-09
САйн итгэхгүй л байна. ПУтин хуурдаг аргаа хэрэглэж байгаа байхоо. ИНгэхэд Монголд ямар ашигтайг сайн тайлбхрлавал. БАйгаль орчин, мал аж ахуйд хэр эерэг нөлөөлөх бол?
2019-09-09
putin Demjij bn gj heleed l molig omhuuleed l yvaad bdag yum shig bgan. Alban esoor geree baiguulahaas naash zugeer l am meh
2019-09-09
Төрийн тэргүүн маань эх орон ард түмнийхээ төлөө үнэндээ л нэг сэтгэлээр зүтгэж бна доо.
2019-09-09
Хэрэгжээсэй билээ. УБ-г утаанаас нь салгахад мөн ч их нэмэр болно доо.
2019-09-09
good
2019-09-09
зоёо:
шинэ нефтийн үйлдвэрт 3000 нефть газын мэргэжлийн хүн хэрэгтэйгээс манай улс 1500 энэ чиглэлийн мэргэжтэнтэй байна. 21-65 насных гээд байгаа. Хүүхдүүдээ нефтийн мэргэжлээр сургах хэрэгтэй.
2019-09-09
Zochin:
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ҮЕД ЯРИГДАЖ ЯВАГДАЖ БАЙСАН АЖИЛ ОДОО БИЕЛЭЛЭЭ ОЛОХ БОЛОЛТОЙ .ЕР НЬ ЕРӨНХИЙДӨГЧ,ЗАСГИЙН ГАЗАР ӨМНӨХ ХҮМҮҮСИЙНХЭЭ ХИЙЖ БАЙСАН ЗӨВ БОДЛОГО ,АЖИЛЫГ ЦААШ НЬ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ АВЧ ЯВБАЛ УЛС ХӨГЖИНӨ ӨМНӨХ ХҮМҮҮСИЙНХЭЭ ХИЙЖ БАЙСАН САЙН АЖИЛЫГ ҮГҮЙСГЭЖ МУУЛААД БАЙХ НЬ ЧӨДӨР ТУШАА БОЛНО.ХАРИН НЬ УЛС ЭХ ОРОНД ХОР ХОХИРОЛТОЙ ҮЙЛ ХИЙСЭН ХҮМҮҮСИЙГ ШУДАРГА ШҮҮМЖИЛЖ ШҮҮХЭЭР ХЭРЭГИЙГ НЬ ШҮҮЛГЭЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ.
2019-09-09
zochin:
Еэ гялай, ингэж нэг шийдэгдэх гэж.Бушуухан ажил хэрэг болоосой
2019-09-09
Zocnin:
Mongol maani odoo l zow golidroldoo orj bna
2019-09-09