АН-ынхан саналуудаа татаж, Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс татгалзлаа
2019-09-09

Ардчилсан намаас өнөөдөр (2019.09.09) мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Мурат нар оролцож, улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдлуудын талаар байр сууриа илэрхийлэв.

 

 

АН-аас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт зарчмын 25 саналыг хүргүүлсэн. Гэвч АН-ын хүргүүлсэн гол гол заалтууд хэлэлцүүлгийн үеэр унасан.

 

Тухайлбал:

  1. Ерөнхийлөгчийг  УИХ болон орон нутгийн ИТХ-ын өргөтгөсөн хуралдаанаас сонгох.

  2. Сонгуулийн холимог тогтолцоог сонгож, намуудын хариуцлага, зохион байгуулалтыг сайжруулах. Цаашлаад УИХ-ыг зохион байгуулалт, хариуцлагатай байлгах.

  3. Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг бүрэн хангах ёстой.

  4. Сумын Засаг даргыг иргэдээс сонгох

  5. Ерөнхий сайдын бие даасан байдал, гүйцэтгэх засаглалыг чадавхжуулах Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй.

  6. Төсөв, татвар, хураамжтай заалтууд тухайлбал, Засгийн газрын өр 60 хувиас дээшгүй байх зэрэг заалтуудыг МАН-ынхан унагаасан.

 

Тиймээс АН-ынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулсан саналуудаа татаж авах шийдвэр гаргажээ. Ингэснээр АН-ынхан цаашид Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгийг АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат албан ёсоор хэллээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Зөв:
зөв
2019-09-25
ГӨЛӨГ:
ХЭДЭН ГӨЛӨГНҮҮД БИТГИЙ ЖҮЖИГ ТАВЬЖ НАМЫНХАА ХЭРИЙГ УНАГААД БАЙ
2019-09-25
Зочин:
Ерөнхийлөгч хаашаа харж байна АН яг тийшээ харж өөрөөр хэлбэл хүүхэлдэй шиг аашилж аяглаж байна Үндсэн хуулийн суурь зарчим хэвээрээ байгаа нөхцөлд юун ерөнхийлөгчийн засаглалын тухай ярина вэ.Өөрсдийн үзэл бодолдоо эзэн болж чаддаггүй АН-ын нөхдүүд хэцүү юмаа
2019-09-17
Гүюг:
Парламентад бүлэг ч байхгүй нам санал тавина уу татна уу хэнд хамаатай юм? Ер нь санал тавих ч эрхгүй субьект ш дээ хуулиараа ярьвал. Парламент дахь сөрөг хүчин гэдэг юмыг байхгүй болгосон үхэр толгойт минь чамайг одоо яая даа байз. Юу ч мэдэхгүй байж олон юм хуцаад суух юм. УИХ-д намын бүлэг үйл ажиллагаа явуулж байж л сая наад асуудлууд чинь тавигдах ёстой болохоос намын нэрээр парламентад суудал бөглөж суугаа дэл сул гишүүд өөр өөрсдөө хувь гишүүнийхээ хувьд саналаа тавьж, татаж болдог байхгүй юу мал аа.
2019-09-14
УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэдгийг дэмжинэ.Бусад нь бол улс орон хуваасан,намаараа талцаж жалга дов,ах дүүсээрээ хуваагдах санал тавьсан байна.
2019-09-09
Зөв:
зөв
зочин:
Та нар хий л сүржигнэхээс энэ улсын хувь заяаг бодсон,ирээдүйг харсан ямар ч санаачлага гаргахгүй новшнууд юмаа
2019-09-09
ардчилсан намын ганц сайн хийсэн зүйл энэ боллоо. ийм өөрчлөлтийг ард түмэн хүсээгүй
2019-09-09