Ховд голд осолдсон ой зургаан сартай хүүхдийг эрэн хайж байна

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Ховд голд живсэн нэг нас зургаан сартай хүүхдийг эрэн хайж байна. 

 

Тодруулбал Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Ховд” голын усанд /аймгийн төвөөс баруун урд зүгт 180 км-т, сумын төвөөс хойд зүгт 5 км-т/ 09.08-ны өдрийн 16:30 цагийн үед тус сумын харьяат иргэн Д-гийн хүү Д /1 нас 6 сартай, эрэгтэй/ живсэн тухай дуудлага 2019.09.08-ны өдрийн 16:50 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай 180 км замыг туулан 201909.09-ны өдрийн 00:02 цагт очиж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг тус өдрийн 06:30 цагт эхлүүлсэн байна.

 

Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ