Япон: Хар салхины улмаас 130 гаруй нислэг цуцлагдав

Өнгөрсөн шөнө “Факсай” хар салхи Токиог дайрч, 920 мянган байшин эрчим хүчгүй болсон талаар NHK мэдээллээ.
Токиотой ойролцоо орших Тиба мужид хар салхины улмаас 20 хүн гэмтэж бэртсэн бөгөөд ширүүн бороо орсны улмаас хөрсний гулгалт үүссэн байна.
Улмаар байгалийн гамшиг тохиож байгаагийн улмаас даваа гаригт Японы нийслэлд сургуулиудыг хаасан бөгөөд тээврийн үйлчилгээ тасалджээ.
“Факсай” хар салхи нь энэ жил Японыг дайрсан 15 дахь салхи бөгөөд хамгийн хүчтэй гэж нэрлэж болохооргүй ч ихээхэн ноцтой үр дагавар дагуулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Одоогоор энэ хар салхи цагт 25 километрийн хурдтайгаар Токиогийн гол нисэх буудал байдаг Нарита хот руу ойртож байгаа тул 130 гаруй нислэг цуцлагдсан байна.
Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр хар салхины төв дэх даралт 960 гектопаскаль байсан бол салхины хурд цагт 216 км хүрчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ