У.Хүрэлсүхэд "Эрдэнэт"-ийн асуудлаар асуулга тавилаа
2019-09-09

 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавилаа.

 

Уг асуулгад "Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сарын 07-ны өдөр "Эрдэнэт" үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэм тогтоосон хугацаанд мөнгө захиран зарцуулалт ч төвөгтэй байгаа талаар ЗХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ярьж байсан. Гэтэл онцгой дэлгэмтэй байх өнгөрсөн хэдхэн сарын хугацаанд 410 тэрбум төгрөгийн буюу 154 сая ам.долларын үнийн дүн бүхий 197 гэрээг сонгон шалгаруулалтгүйгээр шууд байгуулсан талаарх мэдээлэл тархаад байна. Хэрэв энэ үнэн бол "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагааг Засгийн газар шууд хяналтад авч, хэвийн үйл ажиллагааг хангах ажлуудыг хийнэ гэсэн Таны Засгийн газрын шийдвэрийг мушгин гуйвуулж ажиллаж байна. эсвэл эрх баригчид халаасаа зузаатгах ажлаа "Онцгой дэглэм"  нэрээр халхавчлан хийж байна гэж ойлгогдох нөхцөл үүсээд байна.

 

Тиймээс Онцгой дэглэм тогтоосон хугацаанд ажлын хэсэг хэрхэн ажилласан, онцгой дэглэмийн хугацааг сунгах эсэх мэдээлэл үнэн эсэх,  Онгоц дэглэм тогтоосон нь Үндсэн хуульд хэр нийцэж байгаа, Онцгой дэглэмийн хугацаанд нийт хэдэн төгрөгийн худалдан авалт ямар байгууллагатай хийсэн талаар мэдээлэл ирүүлж, чуулганы нэгдсэн хуралдаанд сонсохыг хүсч байгаагаа мэдэгджээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин