Буудлагын ахмад мастерууд Дэлхийн аварга боллоо
2019-09-10

Германы Зуль хотод зохиогдож буй буудлагын ахмад мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс Монголын баг тамирчид өчигдөр гурван алтан медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 45-54 насны ангиллын 10 метрийн хийн урт бууны төрөлд ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ 244,5 оноогоор анхны алтан медалийн эзэн болов. Энэ дасгалд Германы Ю.Валловски 243,2 оноогоор мөнгөн медаль хүртсэн бол ОХУ-ын тамирчин, олимп дэлхийн аварга А.Хажибеков 218,2 оноогоор гуравдугаар байр эзэлжээ.

 

Мөн эмэгтэйчүүдийн 50 метрийн хэвтээ дасгалд Н.Цэрэндолгор, эрэгтэйчүүдийн 50 метрийн хэвтээ дасгалд С.Батнасан (хоёулаа 75-аас дээш нас) алтан медаль хүртлээ.

 

Есдүгээр сарын 15-нд өндөрлөх тус тэмцээнд Монгол Улсаас нийт 15 ахмад буудагч оролцож байгаа юм.

 

М.Бүүвэй

 

Shuud.mn
Сонин хачин
wow
2019-09-10
Тамирчиддаа баяр хүргэе. Гайхалтай байна. Залуу, эрч хүчтэй байгаагаа харуулжээ
2019-09-10