Өнөөдөр болох зарим үйл явдал
2019-09-10

09.00 цагт:  Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай ЮНЕСКО-ийн 2005 оны конвенцын хүрээнд Үндэсний багийг чадавхижуулах сургалт, семинар 2019 оны 09 сарын 10-13ны өдрүүдэд зохион байгуулагдана. Засгийн газрын II байр, хурлын танхим

 

09.00 цагт: Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл үзүүлэх чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулах семинар Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион байгуулна.

 

10.00 цагт:  "Олон нийийн мэдэх эрх ба нууц мэдээлэл” сэдэвт бодлогын семинар Улаанбаатар зочид буудал, 6-р давхар “Номын хүрээ” танхимд  болно.

 

10.30 цагт: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намууд  Үндэсний мэдээллийн төвд  мэдээлэл хийнэ.

 

11:00 цагт: Зээлдэгчдийн холбооноос банкуудад зээлийн хүүг бууруулах шаардлага тавьж байгаа талаар  Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

 

11.00 цагт Буянт Ухаа спортын ордонд ирж Хүүхдийн наадмын нээлт болно.

 

11.00 цагт: АТГ-аас мэдээлэл хийнэ.

 

11:30 цагт: Трансжендер мисс Б.Солонго олон нийтийн сүлжээнд цацагдсан зургийн талаар мэдэгдэл хийж, трансжендер хүмүүсийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар  Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.

 

12.00 цагт:  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж Төрийн ордны баруун талын Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөнө.

 

12.00 цагт: Монголын шоронд хоригдож байгаа хоригдлуудын эрх ашигтай холбоотой асуудлаар Хон Хэрээдийн Энхбат, Даяар Монгол хөдөлгөөнийнхөн хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

12:30 цагт:  "Хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ач зээ нарын эрх ашгийг хамгаалах холбоо"-ноос  Үндэсний мэдээллийн төвд  мэдээлэл хийнэ.

 

14.00 цагт: “Монгол дахь орчин цагийн хэлмэгдүүлэлт ба хүний эрх”-онол, практикийн бага хурал  Лобби төвийн 4 давхарт болно.

Shuud.mn
Сонин хачин