Сэрэмжлүүлэг: Ой зургаан сартай хүүхэд голд живж амь насаа алджээ


Ой зургаан сартай хүүхэд голд осолдож амь насаа алджээ.
Тодруулбал Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Ховд” голын усанд /аймгийн төвөөс баруун урд зүгт 180 км-т, сумын төвөөс хойд зүгт 5 км-т/ 09.08-ны өдрийн 16:30 цагийн үед тус сумын харьяат иргэн Д-гийн хүү Д /1 нас 6 сартай, эрэгтэй/ живсэн тухай дуудлага 2019.09.08-ны өдрийн 16:50 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 3 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 3 алба хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 18 иргэн, 9 мотоцикл, нийт 24 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр 09.09-ний өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Тухайн өдрийн 12:40 цагт тус сумын Ховд багийн “Хужир булан” гэдэг газар (гэрээс нь баруун зүгт 3 км-т)-т “Ховд” голын уснаас цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Онцгой байдлын газраас
-
Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,
-
Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа өндөр сонор сэрэмжтэй байх,
-
Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнээ бүртгэдэг байхыг албаныхан зөвлөж байна.
-
-
Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулахаг анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ