БНАСАУ хоёр пуужин харважээ 
2019-09-10

БНАСАУ мягмар гаригт Япон тэнгисийн зүг хоёр пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, пуужингуудыг Хойд Солонгосын баруун хэсэгт байх Пхёнан-Намдо мужийн нутаг дэвсгэр дээрээс дорнод зүгт чиглүүлэн хөөргөсөн байна. Харин ямар төрлийн пуужин хөөргөсөн  бол пуужингийн туулсан зайн талаарх мэдээллийг хараахан тодруулаагүй байгаа гэнэ. 


Хойд Солонгос дахин пуужин харвасантай холбоотойгоор Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин нөхцөл байдлыг ажиглаж байгаа бөгөөд байлдааны бэлэн байдалд байгаа хэмээн Штабуудын дарга нарын хороо мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн


 

Shuud.mn
Сонин хачин