Оросын алтны нөөц 100 тэрбум ам.долларт хүрчээ 
2019-09-10

Оросын нийт нөөц дэх алтны хувь 2000 оноос хойших хамгийн дээд хэмжээнд хүрсэн талаар Блүмберг агентлаг мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн онд ОХУ-д алтны өртөг 42 хувиар нэмэгдэж, 109,5 тэрбум ам.долларт хүрсэн байна. 


Нөөцөө төрөлжүүлж, доллараас хамаарал багатай болохын тулд Орос улс сүүлийн 10 жилд алтны нөөцөө дөрөв дахин өсгөж, иен, юан зэрэг бусад валютыг ихээр худалдан авах болсон гэж Блүмберг агентлаг мэдээлжээ. 


Тэр дундаа алтны худалдан авалтад хөрөнгө оруулах нь илүү ашигтай байсан тул зөвхөн энэ онд гэхэд л алтны үнэ 18 хувиар өсч, унц нь 1,5 мянган доллар болсон бөгөөд есдүгээр сарын есний өдөр гэхэд алтны үнэ дээд хэмжээндээ хүрч, унц нь 1508 ам.доллар болсон байна.


“Орос улс хараат бус хэрэглэгдэхүүнийг ашиглан макро эдийн засгийн тогтвортой байдлаа хангахыг эрхэмлэж байгаа. Долларын хөрөнгүүдийг алтаар солих нь ихэссэн. Энэ стратегийн ачаар Оросын Төв банк хэдхэн сарын дотор олон тэрбум доллартай болсон” хэмээн  Danske Bank-ийн стратегич Владимир Миклашевский өгүүлжээ. 

ОХУ: Долларыг шахах “алт ажиллагаа”

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
сайнаа:
мөн 100 миллиард ам доллар
2019-09-10
Po:
1 trillion gesen bsn. Yun 100han billion bee
2019-09-10