Н.Энхбаяр: Ерөнхийлөгч саналаа татаж, Үндсэн хуулийн төслийг нураалаа
2019-09-10

Парламентад суудалгүй намуудын төлөөлөл өнөөдөр (2019.09.10) Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа 17 нам, 100 гаруй иргэний хөдлөгөөн, эрдэмтэн судлаачид хамтран Үндсэн хуульд итгэл даасан парламент “гар хүрдэг” дэлхийн жишиг бий. Гэтэл гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн УИХ Үндсэн хуульд “гар хүрэх” эрхгүй гэсэн дүгнэлт, шаардлагыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүдэд хүргүүлсэн байна. Харин энэ шаардлага нь үр дүнд хүрч, Ерөнхийлөгч саналаа татаж авсныг тэд хэлж байна 

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр “УИХ-ын гишүүд өөрсдийнхөө тоо, ажиллах хугацааг нэмэх гэж оролдоод тэр нь уналаа. Тэд өөрсдөө үүнийг унагаасан юм биш. Ард түмэн шүүмжилсэн учраас яаж ч чадахгүй саналаа унагааж байна.

 

Өчигдөр Ерөнхийлөгч өөрийнхөө саналыг татлаа. Энэ болохгүй байгаа зүйлээс өөрийгөө мулталж гаргах гэсэн оролдлого. УИХ-ын 62 гишүүн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьсан. Үүний нэгдүгээр хэлэлцүүлэг дууссаны дараа Ерөнхийлөгч төсөл өргөн барьсан. Хоёрдугаар хэлэлцүүлгээс эхлээд УИХ Ерөнхийлөгчийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Хоёр төсөл хэлэлцэж болохгүй. Харин УИХ нэг л төсөл байгаа гэдэг. Тэр төсөлд нь УИХ-ын 62 гишүүн бас Ерөнхийлөгчийн санал ч бий. Гэтэл Ерөнхийлөгч саналаа татчихаар энэ төсөл бүхэлдээ нурж байгаа юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч саналаа татсанаар Үндсэн хуулийн төсөл гэж байхгүй. Одоо УИХ-д хэлэлцэх төсөл байхгүй гэсэн үг. Хууль зөрчсөн утгагүй үйл ажиллагаа үүгээр дуусч байна. Харин УИХ энэ үйл ажиллагааг үргэлжлүүлбэл Үндсэн хуулийн дахин дахин зөрчинө” гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Одоогийн хэлэлцэж буй Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж буй 17 нам Үндсэн хуулийг шинээр боловсруулах ёстой хэмээн үэзж буй юм.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-05-01
Зайлааа
2019-09-11
Hmmmmm:
Za chi DUT shit
2019-09-11
Нураагүй. Дэмжлэг аваагүй төслүүдээ л татаж авсан
2019-09-10
Nam bus irgen:
Number one jinhene avilgaliig tsetsegluulsen hun dee. Odoo gegeersen yum bolov uu? Esvel oimsniihoo ushuug avah gej bna uu?
2019-09-10
Хааны алба халаатай
2019-09-10
Зайлдаггүй ээ
2019-09-10
Ard:
Ene shunal odoo bolio Enkhbayar
2019-09-10