ВИДЕО: АТГ дахин авлигын бичлэг задаллаа
2019-09-10

АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр гаалийн байгууллагын албан хаагчдын авлигын бас нэг бичлэгийг задаллаа. 

 

Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч нар давтан үйлдлээр, бүлэглэж болон дангаар хахууль авсан, нэр бүхий иргэд, компанийн ажилтнууд хахууль өгсөн, шүүгдэгчдийн зарим өмгөөлөгчид нь худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зэрэг 34 хүнд холбогдох хэрэг 2015-2016 онд үйлдэгдээд 2018 оны 1 дүгээр сард шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байна.

 

Гаалийн улсын ахлах байцаагч нь бусадтай бүлэглэж, БНХАУ-аас импортоор оруулж буй 90 тонн олон нэр төрлийн бараа гаальд худал мэдүүлсний улмаас улсын төсөвт төвлөрөх ёстой 28.281.063 төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлээгүйн хариуд нийт 4.500.000 төгрөгийн хахууль авсан нь тогтоогдож шүүхээс ял шийтгэжээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Сүрэн:
АТГ жаахан жараахайнаас гадна Том тул, акулуудыг хэзээ барьж эхлэх вэ? уул нь их хөдөлмөрлөж барьдаг л юм. Даанч шүүх прокурор дээр очоод замхардаг юм шиг ээ.
2019-09-16
гэм буруутай нь тогтоогдсон байна гаалийн байцаагчаа
2019-09-12
АТГ шүүхээс гэм буруутай тогтоогдоогүй байхад хүнийг олон нийтийн өмнө гутаадгаа зогсоохгүй юм уу. Энэ чинь өөрөө гэмт хэрэг шүү.
2019-09-10
гэм буруутай нь тогтоогдсон байна гаалийн байцаагчаа
иргэн:
Тархины тураалт монгол хүний шуналыг ямар ч өндөр цалин дарж чадахгүй. Шүүгч нарыг хар.
2019-09-10
зочин:
хариуцлага өндөр байх хэрэгтэй дээр нь цалингийн сайхан нэмээд өг тэгээд л болондоо
2019-09-10
иргэн:
Тархины тураалт монгол хүний шуналыг ямар ч өндөр цалин дарж чадахгүй. Шүүгч нарыг хар.
Harin tiimee.
2019-09-10
Зочин:
Энэ төрд хулгай хийдэггүй хүн бна уу,угаасаа хулгай хийж хахууль авах гэж төрд ажилладаг юм биш үү
2019-09-10
Harin tiimee.