ДОХ эмчлэх органик нэгдэл нээжээ
2019-09-10

 

Вирусын эсрэг эм бэлдмэл шиг үйлчилдэг шинэ органик нэгдлүүдийг нээсэн гэж ОХУ-ын Өмнөд Уралийн улсын их сургуулийн эрдэмтэд мэдэгдснийг Вести дамжууллаа.

 

Эх сурвалжийн мэдээлснээр,  шинээр нээсэн нэгдлүүд нь организмд орж, вирусын молекулыг аюулгүй болгон, цайрын атомыг "ялган " авдаг гэнэ. 

 

Судалгааг Орос, Швейцар, Их Британи, Финлянд, АНУ-ын эрдэмтэд хамтран хийж байгаа бөгөөд тэдний мэдээлснээр шинэ бэлдмэлийг ижил төрлийн үйлчилгээтэй өвчнүүд, тухайлбал хавдрын төрлийн зарим өвчнүүд, мөн ДОХ, ХДХВ  эмчлэх боломжтой аж. 

 

Мөн эдгээр нэгдлүүд нь вирусын эсрэг өндөр идэвхитэй тул биеийн эрүүл эд эсийг "хордуулдаггүй" гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин