Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан түр завсарлалаа
2019-09-10

 

 

16:20 цаг:

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны эхэнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд  байгалийн баялагтай холбоотой заалтад "Стратегийн орд, байгалийн баялгийг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх заалтад нийцүүлэн түүний үр өгөөжийг  дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрхзүйн үндсийг хуулиар тогтооно" гэж найруулан өөрчлөхөөр болсон байна. Энэ саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.  Ингээд чуулганы хуралдаан эхлэх гэж байгаатай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг түр завсарлуулав. 

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ

 

 

15:50 цаг:

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан гишүүдийн 68.4 хувийн ирцтэй  эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлтэй холбогдуулан Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Хэлэлцэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. Дараагаар нь хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

 

-Ерөнхийлөгчөөс Ард нийтийн санал асуулга явуулах саналыг ирүүлсэн. Үүнийг хамтатган хэлэлцвэл хуулийн дагуу болох уу гэсэн тайлбар авъя гэлээ.  Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Хуулийн хэлтсийн зөвлөх н.Түвшинжаргал "Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулгатай холбогдуулан саналаа өргөн барьсан. Хуулиараа Ерөнхийлөгч анхны хэлэлцүүлгээр саналаа өргөн барих заалттай. Гэвч Ерөнхийлөгч анхны хэлэлцүүлгийн дараа өргөн мэдүүлсэн. Мөн өргөн барьсан санал зөрчилтэй бол байнгын хороо дахин хэлэлцэнэ" гэлээ. 

 

Ингээд Д.Тогтохсүрэн гишүүний гаргасан горимын саналыг гишүүд санал хураалтаар дэмжлээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин