Шинэ iPhone Самсунг утастай адил дэлгэцтэй байна

Америкийн Apple компани есдүгээр сарын 10-ны өдөр Купертинод шинэ iPhone гар утсаа танилцуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулж, шууд дамжуулалт хийнэ гэж ВВС мэдээллээ.
Албан ёсоор танилцуулахаас өмнө гарсан мэдээллээр, шинэ бүтээгдэхүүнийг ирэх оны хавраас эхлэн худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.
iPhone 8 утасны дизайнтай байх шинэ бүтээгдэхүүн илүү хямд шингэн талст дэлгэцтэй байх аж.
Өнөөдөр танилцуулах Pro iPhones ухаалаг утасны шинэ загваруудаас гадна ойрын саруудад MacBook Pro, iPad Pro, Apple Watch болон AirPods-ын шинэчилсэн хувилбаруудыг худалдаанд гаргахаар төлөвлөжээ. MacBook Pro нь 16 дюймийн дэлгэцтэй болсноор энэ цувралын хамгийн том лэптоп болох бол iPad-ын дэлгэц ч мөн 9,7 дюймээс 10,2 дюйм болж нэмэгдэх юм байна.
AirPods бүтээгдэхүүний шинэ загварууд нь ус үл нэвтэрдэг, чимээ дарах функцтэй байх бол Apple Watch бүтэгэдэхүүний гагцхүү программ хангамжийг шинэчилж, шинэ корпус нэмэхээр төлөвлөжээ.
Харин шинэ iPhone 11 гар утас Samsung Note 10 гар утсанд суурилуулсантай ижил дэлгэцээр тоноглогдох юм байна. Apple Самсунг үйлдвэрийн дэлгэцийг ашиглаад удаж байгаа ч энэхүү гол өрсөлдөгчийнхтэйгээ адил дэлгэцийг iPhone-д ашиглаж байгаа нь анхны тохиолдол юм.
Apple корпус дээрх тэмдэглэгээнээс татгалзан, "iPhone" гэсэн бичиггүйгээр гар утсыг үйлдвэрлэх юм байна. iPhone хүмүүсийн сайн мэддэг бүтээгдэхүүнүүдийн ангилалд хэдийнэ багтсан тул нэмэлт бичиг хэрэггүй гэж үзжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ