Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2019-09-11
Гэрэл зургийг MPA.mn

 

Малчид, иргэд, тариаланчид, хадланчидын анхааралд: Өнөөдөр нутгийн зарим газраар, 12-нд ихэнх нутгаар бороо орж, сэрүүсч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 

2019 оны 09 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 хэм, Хүрэн бэлчир орчим болон Их нууруудын хотгороор 12-17 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 7-12 метр. 24-26 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин