ДАШТ: Монголын гурван тамирчин хожигдлоо
2019-09-11

ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний хоёр өдрийн тулаанууд өндөрлөөд байна. Өчигдөр манай улсын хоёр боксчин рингэнд гарч, 81 кг-ийн жинд Н.Шинэбаяр Узбекистаны Д.Рузметовт 0:5-аар, -91 кг-ийн жинд С.Эрдэнэбаяр Словакийн Д.Михалект 1:4-өөр тус тус хожигдлоо. ДАШТ-д оролцож буй Монголын долоон тамирчны гурав нь ийнхүү тэмцээнээ дуусгав.

 

 

Тэмцээний эхний өдөр 75 кг-ийн жинд Д.Давааням Узбекистаны Ф.Кахрамоновтой тулалдаж, 0:5-ээр ялагдаж тэмцээнээ өндөрлөлөө. 52 кг-д ОУХМ Х.Энхмандах есдүгээр сарын 14-нд Казахстаны С.Бибоссиновтой, 57 кг-д жингийнхээ гуравдугаарт эрэмбэтэй ОУХМ Э.Цэндбаатар есдүгээр сарын 15-нд Кыргызстан-Беларусийн хэн хожсонтой нь, 63 кг-д жингийнхээ дөрөвдэх чансаатай ОУХМ Б.Чинзориг есдүгээр сарын 14-нд Палестин-Хятадын хэн ялсантай нь, 69 кг-д спортын мастер Г.Баярхүү есдүгээр сарын 16-нд Украин-Тайванийн хэн ялсантай нь тус тус анхны тулаанаа хийнэ.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
Сугалаа нь ямар муу таараа вэ, Дандаа аваргуудтай нь таарчиж,
2019-09-11
зочин:
Дэлхийн аварга болж байгаа юмуу? Ийм том тэмцээний талаар мэдээлэл яасан муу байнаа. ТВ-ээр ч алга. Боксын холбоо гэж байгаа юу? Тараад алаг болсон уу? Уг нь олимп, дэлхийн аваргатай топ спорт юмсан.
2019-09-11
баярллаа:
сугалаа гоё таарсан бариа сайхан байна гэртээ хурдан иргээ
2019-09-11