“Сентеррагоулд монголия” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо
8 өдөр

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр /2019.09.10/ “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэжээ.

 

Тус шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0180 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс болон гуравдагч этгээд “Сентеррагоулд монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон өмгөөлөгч, мөн Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

 

Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “Сентеррагоулд монголия” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс “Сентеррагоулд монголия” ХХК-ийн эзэмшлийн дээрх тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж, шийдвэрлэсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
энэний цаана нөгөө үхлийн элбэгдорж бас л байсан гэдэг
2019-09-11