Монголын шигшээ баг Тажикистаны багт ялагдлаа
2019-09-11

Монголын шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатны хоёр дахь тоглолтоо чансаагаар 68 байр илүү Тажикистантай хийж, 0:1-ээр ялагдал хүлээв.

 

 

Үр дүн хэдий сөрөг байсан ч үндэсний шигшээ багийн тоглогчид 90 минутын турш өндөр хэмнэлтэй, үзэгчдээ огшоосон, үзүүштэй тоглолт толилуулсан юм. Манай залуус чансаа илүү Тажикистаны багтай эн тэнцүү, гайхалтай өрсөлдөөнийг үзүүлж байсан ч тоглолтын 80' дахь минутад зочин багийн 6 дугаартай тоглогч Давронжон Ергашев унаж мөргөн энэ тоглолтын цор ганц гоолыг оруулаа. Гоол оруулсан тоглогчийн нүднээс баярын нулимс унаж, Тажикистаны багийнхан баяр хөөрт автсанаас манай баг ямар хүчтэй өрсөлдөөн үзүүлснийг харж болно.

 

Тоглолтын турш Монголын шигшээ баг 44, Тажикистаны баг 56 хувьтай бөмбөг эзэмшжээ. Хаалга чиглэсэн цохилт адил 7, 9 байсан бол хаалга оносон цохилт адил 4 байлаа.

 

 

МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд үндэсний шигшээ багийн 3455 үнэнч хөгжөөн дэмжигч цуглаж, гайхалтай уур амьсгалыг бүрдүүлсэн нь энэ тоглолтыг амттай болгож байв.

 

Дэлхийн чансаа 52 байр Мьянмарыг хожиж, 68 байр илүү Тажикистантай хүчтэй өрсөлдөөн үзүүлж чадсан Монголын шигшээ баг 10-р сарын 15-нд Кыргызстантай талбайдаа тоглоно.

 

 

Үзэгч хөгжөөн дэмжигч та бүхэн ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөж байгаа үндэсний шигшээ багаа эцсээ хүртэл дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

 

Эх сурвалж: МХБХ

Shuud.mn
Сонин хачин
болоогүй бна ур чадвар хурд муу харагдаж бна. гоол хийх боломжтой цохилт бараг хийгээгүй дээ. гэхдээ яах вэ.
2019-09-11
zochin:
naranbold-g solih heregtei bn
2019-09-11
Үнэн:
Муу тамын тогооны үлгэрүүд минь хувийн тоглолтоо багасгаачээ,очиж очиж муу Тажикстаны багт хожигдчих юм,Үхсэн ацных нь өндөр чансаатай багт хожигдлоо гэж
2019-09-11
30000:
улаанбаатар хотын ихэнх сургуулийн талбайд барилга бариулчаад, хөл бөмбөгийн тоглох талбай байхгүй байж, яаж хөгжих вэ? сургуулийн газрыг зарсан хотын дарга нараа
2019-09-11
Хожигдол дээрээ дүгнэлт хийж ур чадвар, хурд, бөмбөг эзэмших чадвараа бага багаар сайжруулж ахиулах дээр ажиллах хэрэгтэй. манайхан сайн тоглосон нь үнэн ч, тайлбарлагчид арай хэтэрхий хөөрөгдөж энэнээс илүү яаж тоглох вэ гэх маягийн юм яриад онгироод байсан нь таалагдаагүй. Ядаж эхний 2 жилдээ дэлхийн 200 орчим улсаас 150 орчимд эрэмбэлэгдэхийн тулд өшөө улам хичээж ажиллах л шаардлагатай болов уу.
2019-09-11
Zochin:
Манай улсад хөгжиж байгаа спорт. Ялагдал гэдэг том туршлага. Дараа ялнаа. Амжилт хүсье.
2019-09-11
Бөмбөг эзэмших дээр тун тааруу санагдсан
2019-09-11
Энн:
Чадахгүй ээ
2019-09-11
ц:
2- р үед бол монголын хурд унаад хэцүүдсэн.Монголчуудын багийн довтолгооны сэтгэлгээ маш ядуу баг шиг
2019-09-11
zochin:
naranbold-g solih heregtei bn