Б.Лхагвасүрэн: ОУВС-гийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
2019-09-11

 

Монголбанкнаас Үйл ажиллагааны дунд хугацааны мөрийн хөтөлбөр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Үйл ажиллагааны дунд хугацааны мөрийн хөтөлбөрийн хүрээдн төвбанк хууль эрхзүйн орчны шинэчлэл хийж, Үндэсний төлбөрийн системийн хуулийг хэрэгжүүлсэн байна. Хуулийн хүрээнд төлбөр тооцоог төв банк зохион байгуулдаг. Төвбанкны тухай хуульд өөрчлөлт орсон. Мөн УИХ-д Валютын зохицуулалтын, Эрдэнэсийн сангийн, Активын тухай хуулийг өргөн бариад байна. Өнгөрсөн гурван жилйн хугацаанд 10 гаруй хуульд өөрчлөлт орлоо. Бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийж, судалгааны байгууллага, сургалт явуулж байна. Олон нийтэд санхүүгийн боловсролыг олгоход анхаарч байгаа аж.

 

"ОУВС-тай хамтарч Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. 2016 оны гуравдугаар улиралд эдийн засаг -1 хувьтай агшиж байсан бол 2019 оны гуравдугаар улиралд 7 хувийн өсөлттэй гараад ирсэн. Үүнийг бэхжүүлэх талаар олон улсын санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа" хэмээн Монгол банкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин