Шинзо Абэ  Засгийн газраа тараав 
2019-09-11

Японы Засгийн газар лхагва гаригт бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хүсэлтээ гаргажээ. Энэ нь тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ сайд нарын танхимын ажиллагааг зогсоохоос өмнө боллоо. Японы Засгийн газрын шуурхай хуралдаан дээр бүхий л гишүүд Ерөнхий сайдад өргөдлөө өгчээ.


Улмаар өнөөдөртөө багтан Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг зарлана гэж NHK мэдээллээ. 


Хамгийн сүүлд танхимын бүрэлдэхүүнд жилийн өмнө өөрчлөлт оруулж байсан бөгөөд гэхдээ энэ удаагийнх шиг өргөн цар хүрээтэй байгаагүй юм. харин энэ удаад 13 сайдыг нэгэн зэрэг солихоор болжээ. 


Ийнхүү сэлгээ хийж байгаа ч Засгийн газрын дотоод тогтвортой байдлыг хангах, шинэ сорилтуудад бэлэн байхыг хичээж байна хэмээн Абэ мэдэгдсэн байна. Түүнчлэн Абэ намын доторх тэнцвэрийг хангахын тулд сайд нарын танхим болон эрх баригч Либераль-ардчилсан намын удирдлагад сэлгээ хийдэг уламжлалтай. 


Эх сурвалжийн дамжуулснаар, сайд нарын сэлгээний дүнд Батлан хамгаалахын сайд Такэси Иваигийн оронд Гадаад хэргийн сайд Таро Коно батлан хамгаалах яамыг тэргүүлэх болсон байна. Харин Гадаад хэргийн яамыг эдийн засгийг сэргээх сайдын албан тушаал хашиж байсан Тосимицу Мотэги тэргүүлэхээр болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
зөв зөв. Монгол Улс ийм болох учиртай
2019-09-11
зочин:
Энэ яг зөв бүтэц шүү дээ, Сая ийм болгох гэсэн чинь Мөнхоргил, Сумьяабазар, Энхамгалан тэргүүтэй 9 эргүү эсэргүүцээд хийлгээгүй шүү дээ, Засгийн газраар тоглож байх санаатай 9 гишүүн
2019-09-11
С. Дэмбэрэл:
Манай засаг төр ядахдаан ийм бүтэцэй болмоор байна.
2019-09-11