9/11 алан хядлагын ойгоор АНУ-ын ЭСЯ-ны үүдэнд дэлбэрэлт үйлджээ
2019-09-11

Кабул дахь Америкийн Элчин сайдын яамны гадаа хүчтэй дэлбэрэлт болсон талаар РИА Новости мэдээллээ. Дэлбэрэлтийн улмаас дохиолол ажиллаж, дохиоллын дуу ойрын дүүргүүдэд ч сонсогдож байсан гэнэ. 

Энэ хэргийн улмаас хохирсон болон гэмтэж бэртсэн хүмүүсийн талаарх мэдээлэл одоогоор гараагүй байна. 

Афганистанд болсон энэхүү дэлбэрэлтийг дэлхий дахинаа 9/11 гэж нэрлэгдэх болсон цуврал аймшигт алан хядлага болсны 18 дахь жилийн ойд зориулан үйлдлээ гэж хэвлэлүүд мэдээлж байгаа юм. 

Эргэн сануулахад, 2001 онд "Аль-Каида" алан хядах бүлэглэлийн дайчид онгоцнууд барьцаалан, Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийн барилга болон Пентагон руу халдлага үйлдсэн. Алан хядагчид дөрвөн онгоц барьцаалснаас хоёр нь ихэр цамхаг буюу Дэлхийн худалдааны төв, нэг нь Пентагоныг мөргөсөн бол дөрөв дэх онгоц нь Пенсильвани мужийн талбайд сүйрсэн юм. Энэ сүйрсэн онгоц Капитоли эсвэл Цагаан ордон руу халдах төлөвлөгөөтэй байсан байж болзошгүй гэсэн таамаглал гарч байв. 

Энэ аймшигт халдлагын улмаас 2983 хүн амиа алдсан бол 24 хүн өнөө хэр нь ор сураггүйд тооцогдож байна. 

Shuud.mn
Сонин хачин