Айлын малчин, хүний амь хөнөөгөөд галдан шатаажээ
2019-09-11


 

Говь-Алтай аймгийн цагдаагийн газар 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цаг 45 минутад “Манай хамаатан Б-нь өөрийн нөхөрт 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шатахуун хүргэж өгөөд буцсан ба түүнээс хойш сураггүй алга болсон” гэх дуудлага иржээ.

 

Дуудлаг мэдээллийг хүлээн авч хүлээн авч тус аймгийн Есөнбулаг сум Наран багт очин үзлэг шалгалт, эрэн хайх ажлыг зохион байгуулсан бөгөөд  алга болсон иргэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө автомашинтайгаа шатаж нас барсан байдалтай олдсон байна.

 

Мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдын хамтаар ажлын хэсэг гарган ажилласан байна.

 

Шалгалтаар: Иргэн ”Б” нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хээр машины шатахуун дуусч зогссон нөхөртөө шатахуун хүргэж өгөөд буцаж явах замдаа 1995 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, Говь-Алтай аймг Есөнбулаг суманд айлын мал малладаг “Б” гэгчтэй тааралдаж улмаар уг этгээд хохирогчийн амь насанд халдан галдан шатаасан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

 

Хэргийг ямар шалтгааны улмаас үйлдсэн зэргийг Аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.

 

Уг хэргийг үлдсэн гэж сэрдэгдэн цагдан хоригдсон этгээд нь урд өмнө 2019 оны 04 дүгээр сард Говь-Алтай аймгийн Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхээр танхайн хэргээр торгох ялаар шийтгүүлж байжээ. Уг хэрэгтэй холбогдуулан хэвлэл, мдэээллийн хэрэгслээр "нөхөр нь эхнэрийнхээ амь насанд хүрсэн" гэж ташаа мэдээлэл гарч байсан. Гэвч энэ нь худал мэдээлэл болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Золбин эрээр хань хийнэ гэдэг бүтэхгүй. Нэг л өдөр хүйтэн сэтгэл гарах болно.
2019-09-14
Тогтсон ажил амьдралгүй тэнэмэлүүдээс болгоомжлох хэрэгтэй.
2019-09-14
Зочин.:
Нийтлэлийнхээ гарчигийг олигтойхон зөв тавьчихаач. Ийм сэтгүүлч байж яахав дээ Сүрэн минь. Айлын мал малладаг залуу хүний аминд хүрчээ ч юмуу.Малчин залуу галдан шатааж хүний амь хөнөөжээ гэх мэт байж болно.
2019-09-13