Стратегийн ордыг ашиглахдаа үр ашгийн дийлэнхийг ард түмэнд ногдуулна
2019-09-11

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Ард нийтийн санал асуулга явуулах төслийн нэгдэх хэлэлцүүлгийг хийх юм.

 

Ингээд төслийн танилцуулгыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ. 

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

 

-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмэнд мэдэлд байх зарчим нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдоно гэж зохицуулж байгаа юм байна. Үүнийг зөв тайлбарлах хэрэгтэй. Ард түмэндээ үр өгөөж хүртээх нэрээр хөрөнгө оруулагчдыг үргээчих вий. 

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 

-Үндсэн хуулийн өөрчлөлтөд байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдэд хүртээхэд түлхүү анхаарч байгаа. "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх хуульд нийцүүлэн үр ашгийн дийлэнхийг ард түмэнд ногдуулах" гэж зохицуулна. Дийлэнх гэдэг үг бол 50+1-ээс дээш гэдэг утгаар ойлгоно шүү.  Гаднын болон дотоодын хөрөнгө оруулагчдыг үргээх бус бололцоо, боломж нээж өгсөн хувилбар.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 

-Ард нийтийн санал асуулга явахыг дэмжиж байгаа. Гэтэл энэ санал асуулгыг 29 тэрбум төгрөгийн зардал гарна гэжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийг 2017 онд 15 тэрбум төгрөгийн зардлаар хийсэн гэж байсан. Яагаад хоёр дахин их үнээр хийж байна вэ?

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 

-2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль 22 тэрбум төгрөгийн зардлаар явуулсан юм билээ. СЕХ-оос мэдээлсэн. Ард нийтийн санал асуулга явуулах арга хэмжээг төрийн албан хаагчид зохион байгуулдаг юм байна. Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга, улсын бүртгэл, архивын байгууллага гээд. Тиймээс 29 тэрбум төгрөгийн зардал гарна гэж Засгийн газар, СЕХ-ноос ирүүлсэн. Гэхдээ зардлаа хэрхэн багасгах талаар Төрийн байгуулалтын байнгын хороо ярьж байна. 

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

 

-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг төрийн мэдэлд байх заалтыг үндэслэн ард түмэнд үр өгөөжийн дийлэнхийг ногдуулна гэжээ. Стратеги гэдэг үгийг Үндсэн хуульд оруулах нь зөв үү? Стратеги гэж ойлголт бол Монголоос өөр газарт стратегийн орд гэж байхгүй. 

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 

-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж улсын хэмжээний эдийн засаг, нийгмийн хөгжил, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний, эсвэл ДНБ-ий таван хувьд тэнцэх хэмжээний гэж томъёолсон. Нийтлэг хэвшиж заншсанаараа явах байх. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Уурхайчин:
Эхний ээлжинд шинээр жижиг шороон ордны ашиглхлтын лицензи олгохоо зогмоох хэрэгтэй. Мөн нинжа нарыг хориглох хууль гхргах. Гадаадаас буруу рультэймашин оруулахаа болих.
2019-09-12
ehnii ur shimee uzeegui baij...:
ehnii tom tom tosloosoo ur shimiig uzeegui baij nemj lizence olgohoo bolimoor yum doo
2019-09-11
Бат:
Баараггүй үнэн биз тийм бол зээл авнаа өөрт оногдсоноо хужаад зарнаа хөө
2019-09-11