“Эрдэм” хүүхэд асрах төвийн хүүхдүүдэд тусламж үзүүллээ
2019-09-12

Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас санаачлан “PС mall”, “Талх чихэр” ХХК-иуд болон “Ди Жи Би”, “Тавин ус” эм ханган нийлүүлэх байгууллагуудтай хамтран “Эрдэм” хүүхэд асрах төвийн хүүхдүүдэд тусламж үзүүллээ.

 

 

“Хүүхдэд тусалъя” сайн үйлсийн аянг өрнүүлж, “РС mall” дэлгүүрээс Эрдэм хүүхэд асрах төвд агаар цэвэршүүлэгч аппарат бэлэглэсэн бол “Талх чихэр ХХК”-иас 14 хоногийн хүнсний хэрэглээний эрхийн бичиг өгч, “Ди Жи Би” ХХК эм ханган нийлүүлэх компаниас ханиад, томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх “GCFLU” вакциныг асрамжийн төвийн ажилчид, хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийж, “Тавин ус”  компаниас асрамжийн төвийн ажилчид, хүүхдүүдийг витаминжуулан, амин дэмээр хангажээ.

 

 

Харин Хэрэг бүртгэх албанаас асрамжийн төвийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, гарын бэлэг өгчээ. Хариуд нь хүүхдүүд урлагийн тоглолт үзүүлж, ах эгч нартаа талархсан сэтгэлээ илэрхийлжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин