АНУ Хятадын бараанд ноогдуулах хураамж нэмэхээ хойшлууллаа 
2019-09-12

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын эрх баригчдыг хүсэлтийг хүлээн авч, Хятадын баруунд ноогдуулах татвар хураамжийг нэмэгдүүлэх арга хэмжээгээ хойшлуулсан талаар Трамп Твиттер хуудсандаа бичжээ.


“БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд сайд Лю Хэгийн хүсэлт болон 10 дугаар сарын нэгний өдөр БНХАУ үүсгэн байгуулагдсныхаа 70 жилийн ойг тэмдэглэх гэж байгаатай холбоотойгоор бид 250 тэрбум ам.долларын өртөг бүхий бүтээгдэхүүнд ноогдуулах татварыг 25 хувь байсныг 30 хувь болгон өсгөх арга хэмжээгээ 10 дугаар сарын 15 болгож хойшлууллаа” хэмээн Цагаан ордны тэргүүн твиттер хуудсандаа бичжээ. 


Эргэн сануулахад, удаан үргэлжилсэн АНУ, БНХАУ-ын худалдааны дайныг шийдвэрлэх хоёр талын хэлэлцээр ажлын хэсгийн түвшинд явагдаж байгаа бөгөөд хараахан үр дүнд хүрээгүй байгаа юм. 


Мөн БНХАУ-ын 250 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд ноогдуулах 25 хувийн татварыг 10 дугаар сарын нэгнээс эхлэн 30 хувь болгон гэж өмнө нь Трамп мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин