Сурагчдад биеийн тамирын хувцас "шахсан" сургуулийг торгожээ
2019-09-12

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн 1 дүгээр ангийн хүүхдүүдэд 40,000 төгрөгөөр бие тамирын хувцас, сургуульдаа эд хөрөнгө авна гэж хүүхэд бүрээс 35,000 төгрөг хурааж байна гэх гомдол мэдээллийг НМХГ-аас шалгажээ. 

 

Шалгалтаар тус сургууль нь сурагчийн биеийн тамирын хувцсыг жигдрүүлэх зорилгоор “Гэрэлт Наран Гэрэлт” ХХК-тай аман хэлэлцээр хийж худалдан борлуулж байсан, 1 дүгээр ангийн багш ангидаа сейф, тавиур гишгүүр, цаг, ариун цэврийн хэрэгсэл, 3 хос уут /аяга, хувцас, гутлын уут/ зэргийг авахаар хүүхэд бүрээс 35,000 төгрөгийг хууль бусаар хураасан зөрчил илэрлээ.

 

Шалгалтын явцад тус сургуульд биеийн тамирын хувцас худалдан борлуулж байсан “Гэрэлт Наран Гэрэлт” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, хууль бус төлбөр хураамж авсан зөрчилд “Зөрчлийн тухай” хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.

Shuud.mn
Сонин хачин
яасан ч их сургууль торгодог юм торгоод лбайх юм хянаад л байх юм тэр монголоо торгоод хянаж байх хоорн чинь цаагуур чинь гааадынхан хамаг эрдэс баялаг газар шороог чинь зөөгөөд дууслаа МХГ хаан
2019-09-12