АНУ: Электрон тамхийг хориглоно 
2019-09-12

Электрон тамхи хэрэглэснээс үүдэлтэйгээр саяхан олон хүн өвдөж, нас барсан тул үнэртэй электрон тамхийг АНУ-д хориглохоор зэхэж байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгдснийг CNBC  суваг дамжууллаа. 


Эх сурвалжийн мэдээлснээр, есдүгээр сарын 11-ний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп электрон тамхинаас үүдэлтэй өвчин дэлгэрсэнтэй холбоотойгоор зөвлөгөөн хийсэн байна. Улмаар Хүнсний бүтээгдэхүүн болон эм бэлдмэлийн чанарын хяналтын газар 30 хоногийн дотор үнэртэй электрон тамхийг зах зээлээс татах удирдамж боловсруулахаар болжээ. 


Электрон тамхи үйлдвэрлэгч олон компани жимсний амт үнэртэй электрон тамхи гарган, энэ нь насанд хүрээгүй хэрэглэгчдийг татаж байгаа талаар Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна. Тиймээс зах зээл дээр зөвхөн амт, үнэргүй электрон тамхийг үлдээхээр төлөвлөж байгаа аж. 


Ийм арга хэмжээ авснаар залуус, өсвөр насныхны дунд байх электрон тамхины хэрэглээтэй тэмцэх боломжтой гэж үзэж байгаа гэнэ. 


Эргэн сануулахад, АНУ-д электрон тамхи хэрэглэгчдийн дунд уушги амьсгалын замын өвчлөл гарсан тохиолдол олноор бүртгэгдэж, наймдугаар сард гэхэд л 215 хүн эмнэлэгт хандсан байна. Мөн таван хүн нас баржээ. 

 

Электрон тамхи уушгины өвчний шалтгаан болжээ 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Busadad hor hunuul baga bn gedeg ni horgui gesen ug yum bish uu
2021-09-21
Buzar tamhini kompaniud:
Odool owoo tamhichid bagasah genguut ene muusain tamhini kompaniud hudal surtalchilgaa hiigeed tamhi em elektron tamhi hor gehneldee yaj ingej helj chaddag bnaa jild 4000n myanga hun hort hawdaraar uhej baigaagiin ihenhiig tamhi dam tamhitaltaas bolj bga shuudee elektron tamhi chini yadahdaa dam tamhidald gej baihgui bizde
2021-09-21
nagi:
Ямарч юманд зохистой хэрэглээ гэж бий шүү нөхөдөө зохистой хэрэглэвэл энэ электрох тамхины хор хөнөөл энгийн тамхинаас бараг 2 дахин хор бага гэсэн шүү
2021-09-21
nagi:
Шар шүдлээд гар хуруунаас нь үнэр үнэртээд явдаг үе өнгөрөх нь энэ электрон тамхи чинь ядаж үнэр амт нь зүгээр юм чанар нээх ялгаагүй өол ядаж гоёийг цэвэрхэнийг нь хэрэглээчээ дуракуудаа
2021-09-21