Төрийн албаны шалгалтыг зохион байгуулах төв комиссыг байгуулав
2019-09-12

 

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр хуралдаанаар “Төрийн албаны ерөнхий шалгалт, өгөх болзол, журам”-д заасны дагуу төрийн албаны ерөнхий шалгалтын товыг нийтэд мэдээлэх, дэмжлэг үзүүлэн ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн ажлын албанд үүрэг болголоо.

 

Мөн уг хуралдаанаар Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах үүрэг бүхий төв комиссыг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

 

Шалгалтын бүртгэл 10 дугаар сарын 1-нээс, 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл явагдаж, Шалгалтыг 11 сарын 11-ний өдөр улс орон даяар эхлүүлж 11 дүгээр сарын 20-ны хүртэл зохион байгуулахаар болов.

Shuud.mn
Сонин хачин
Баатар:
За бараг бичиг үсгийн чадваргүй Компьюторын мэдлэггүй хүн онц аваад гараад ирдэг шүү шал худлаа гарууд ирээд баахан архидаж архидаж шалгалтаа сайн авсан гээд л яваад өгдөг.Хайран улсын татвар төлөгчдийн мөнгө.
2019-09-12