С.Эрдэнэ: Бидний саналыг хүлээж авахгүй бол эрх баригчдын жүжигт оролцохгүй
2019-09-12

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Жил бүрийн есдүгээ сарын 13-ныг олон улсын ардчиллын баярын өдөр болгон тэмдэглэхээр НҮБ-ээс шийдвэрлэсэн. Дэлхийн ардчиллын өдрийг тохиолдуулан АН 30 жилийн ойн хүрээнд хийх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан энэ талаар мэдээлэл хийлээ. "Өчигдөр ба өнөөдрийн Монгол" үзэсгэлэн есдүгээр сарын 09-нээс эхлэн "Блю Мон"-д гарч эхэлжээ. Сүхбаатарын талбайд дэлхийн ардчиллын өдрийг тохиолдуулан АН-аас нээлттэй өдөрлөг зохион байгуулах юм байна. Мөн АН 30 жилийнхээ ойд зориулж "Ардчилал ба сургамж" таван боть номын эхний ботийн нээлт болох юм байна.  Мөн өдрийн оройн 19:00 цагаас лазер шоуг үзүүлэх юм байна. УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ:

 

-АН-ын Улс төрийн зөвлөлөөс УИХ дахь АН-ын зөвлөлд чиглэл өгсөн. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар байр сууриа нэгтгэж, ажлын хэсэг байгуулсан. Үндсэн хуулийн эхэд дүгнэлт гаргах ажлын хэсгийг баталж, ард түмний санал асуулгыг ямар байдлаар явуулах талаар ажлын хэсэг ажиллах юм байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёр дахь хэлэлцүүлгийн төслийг бид бүрэн утгаар нь үгүйсгэж  байгаа. Учир нь УИХ дахь АН-ын зөвлөлийн санал, Ерөнхийлөгчийн  санал Үндсэн хуулийн төсөл тусгагдаагүй. Анхны зорилтоосоо ухарсан. Асуудлыг мухардалд оруулахгүй үүднээс эрх баригчидтай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Ард нийтийн санал асуулга явуулахад зөвшилцөх ажлын хэсэг байгуулж байгаа юм. 

 

АН-ын аливаа байр суурийг Ерөнхийлөгчтэй холбох хандлага байна. АН хуулийн засаглалыг дээдэлсэн, парламентын ардчиллыг улам төгөлдөржүүлэхийн төлөө тэмцэх баруун төвийн нам байна гэдэг үзэл баримтлалаа баталсан. АН сонгодог парламентыг хөгжүүлэхийн төлөө тууштай тэмцэх болно гэдгээ хэлье хэмээв. УИХ дахь АН-ын зөвлөлийн ажлын хэсгийг З.Нарантуяа гишүүн ахалжээ.  Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Ард нийтийн санал асуулгын төслийг та бүхэн хүлээн зөвшөөрч байна уу?

 

-Ард нийтийн санал асуулгын эхийг баталсан хувилбар бол  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн төсөл. Энэ журмаар явуулна гэвэл АН оролцох боломжгүй. Ард нийтийн хүсэн хүлээгээд байгаа нийгэм, эдийн засаг, улс  төрийн өөрчлөлтийг оруулвал АН оролцоно. Харин эрх баригчид хүч түрэх байдлаар зөвлөлдөх санал асуулгыг явуулсан. Зөвлөлдөх санал асуулгыг явуулсан иргэдийн тоо цөөн байсан. Ард нийтийн санал асуулгыг зөвлөлдөх санал асуулгаар явуулах эрх баригчдын бодлого байсан. 

 

-Ард нийтийн санал асуулгаар 29 тэрбум төгрөгийг явуулна гэж байна. Танай нам санал нэгдэж байна уу?

 

-СЕХ 12 тэрбум төгрөгөөр явуулж болно гэсэн юм билээ. Үүн дээр цагдаа, улсын бүртгэл, архивын газраас нэмэлт гурван тэрбум төгрөг шаардагдах санал ирүүлсэн юм билээ. Эрх баригчид энэ мөнгийг нэг дахин нэмсэн. Эрх баригчид мөнгө угаах замаар энэ санал асуулгыг явуулах гэж байгаа юм болов уу гэж харж байгаа. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "энэ мөнгийг гаргах санхүүжилт байхгүй" гэсэн. Гэтэл Сангийн сайд нь "бид хэмнэлт гаргах замаар энэ төсвийг бүрдүүлж болно" гэсэн. Цалин тэтгэвэр нэмэх, сургууль, цэцэрлэг барих, хүүхдийн мөнгө, оюутны 70 мянга өгөх болохоор мөнгөгүй гэдэг. Гэтэл хууль зөрчсөн үйлдэлд мөнгө гаргаж болно гэж байна. Энэ Сангийн сайд хууль зөрчсөн үйлдэл их хийж байна. Улстөржсөн бодлого шийдвэрт мөнгө гаргадаг Сангийн сайдыг ойлгохгүй байгаа юм.

 

-Нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөлд Ерөнхийлөгчийн санал тусгах эсэхээс эрх баригчид зөрчилдөөд байгаа?

 

-Дайруулаад асуудлаа унагаад байгаа нь эв нэгдэлгүй байгаагийн илрэл. 64 суудалтай улс төрийн хүчин хөндлөнгөөс шалтаг ирээд сууж байгаа нь өөрөө туйлын хариуцлагагүй үйлдэл. Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй суббъект. Өөрийн саналаа төрийн тэргүүний хувьд өгсөн. Эрх баригчид одоо бидний саналыг хүлээж авахгүй бол улс төрийн жүжигт оролцох боломжгүй. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
АН энэ Эрдэнэ вангаасаа салахгүй бол ирэх сонгуульд ямарч санал авахгүй дээ! Ийм энгийн юмыг яагаад ойлгодоггүй усан толгойтой нөхдүүд байдаг байнаа АН-ынхан гэж!
2019-09-13
zochin:
gaxai Erdene odoo zugeer ooroo zaul muu aluurchin
2019-09-13
Иргэн:
АН, ерөнхийлөгчийн оролцоогүйгээр ҮХНӨ батлагдана биз дээ?! МАН хүчиндээд ч болов шүү дээ?!
2019-09-12
ene neg bultsiisun hudalch horchin uls turuus ene delhiigees arilaad uguusei.mongol uls chamaar dutahgui.Bayngol duureg-g ardchilsan nam nereer heden luivarchid buzarllalaa.odoo boloo yum bish uu?Bayngol duureg 3-4r horoolol hotiin tuv shig ymar saihan ungu uzemjtei bsan odoo hardaa?buh avtobusnii buudal n hun yvah argagui tuutsnuud arhichin ynhan hulgaich gudamjaar gar deerees naimaa erhlegchid bairnii orts bolgonii uudend tuuts dandaa ardchilsan luivarchid ard n..tiim dargiin iim namiin gishuuniih?ene chin shudraga es u?Odontuya bayngoliig buzarlaj duuslaa bushuuhan songuuli bolj ardchilsan namiihan dald oroosoi.
2019-09-12
нэр:
Эрдэнээ чи олон юм яриж байхаар тэр хар нууранд алсан хүнээ хурдан олооч новшоо энд юу хийгээд байгаа новш вээээээээээээээээээ
2019-09-12
!!!:
Chi Erdenee ooroo jujigt ni suuliin 10 garui jil guigee biz dee !!! odoo genet seree yu ???
2019-09-12
та нараар монголын төр яахав даа. юу чхийхгүй муусайн үхрүүд
2019-09-12
Б.Энхбат:
АН-ын дарга С.Эрдэнэ Октябрийн хувьсгалын ойгоор өршөөгдөж, шоронгоос гарч байсан
2019-09-12