АБГББХ: Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжив “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолыг батлав УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэхийг дэмжлээ 200 сая төгрөгийн бэлгийн сантай шинэ жилийн урамшуулалт худалдаа Улсын дээд шүүхийн шүүгчтэй танилцаж, хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэв Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагдлаа Тэргүүн хатагтайн зоогийн ширээнээс Met Gala-гийн үдэшлэг хүртэл Сонгуулийн холимог тогтолцоо Үндсэн хуулийн өөрчлөлт рүүгээ нулимсан асуудал биш үү Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Сочи хотноо хүлээн авч уулзна Шилдэг сумдыг 80 сая хүртэл төгрөгөөр шагнана
Орхон аймгийн Баян-Өндөр сумын сурагчид хоолны хордлогод оржээ
9-12
Гэрэл зургийг MPA.mn

 

Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн 1-12 дугаар ангийн өөр өөр бүлгийн таван сурагч гэдэс нь эвгүйрхэж эмнэлэгт хандсан бөгөөд гадуур эмчилгээ хийлгэж байна.

 

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтыг эхлүүлж тус сургуулийн Үдийн цай, хоол, ахуйн ус, орчноос дээж, арчдас аван шинжилгээнд өгч, сургуулийн байранд мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэлийг хийлгүүлэв. Мөн тус сургуулийн нийт хүүхдэд тандалт судалгаа явуулахад 11 хүүхэд нэмж өвчилсөн байж болзошгүй байна. Сургуулийн төвлөрсөн усан хангамжийн системд эвдрэл гарсан тул зөөврийн ус хэрэглэж байгаа аж.

 

Түүнчлэн энэ сарын 11-ний өдөр БЗД-ийн 13 дугаар хороо, Цэцээ гүн компанийн байранд байрлах “Уудам монгол эдүкэйшн” ахлах сургуулийн 19 хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр ХӨСҮТ-д хандаж, 14 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.  Сурагчид Фаунд тайн ресторанаас хүргэлтээр ирсэн шөл, котлет, салат зэргийг идсэн бөгөөд үүнээс хойш хордлогын шинж тэмдэг үзүүлж эмнэлэгт яаралтай ханджээ. НМХГ-аас тус хоолыг нийлүүлсэн ресторан, сургуулийн анги танхимаас арчдас, шүүлтүүртэй усны савнаас дээж аван шинжлүүлж байна.

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хичээлийн шинэ жилтэй холбогдуулан төлөвлөгөөт шалгалтыг улсын хэмжээнд үргэлжлүүлэн хийж байна.

Shuud.mn
Сонин хачин