ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг суллажээ
2019-09-12

 

Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Ч.Алтанхуягийг энэ сарын 09-10-нд шилжих шөнө АТГ-аас цагдан хориод байв.

 

Түүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлсэн хэмээн мэдээлж байсан. Түүнтэй хамт мөн хоёр хүнийг хорьсон гэх мэдээллийг эх сурвалжууд өгсөн.

 

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн Прокурорын газраас н.Доржхандыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал ирсэнийг хэвээр баталж, Алтанхуяг, Баярхүү нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг үндэслэл бүхий баримт тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ.

 

Тэдэнд Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоож, тодорхой хүмүүстэй уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Мөнгө байхад айгаад байх юм юу байдгийм. Замбараагүй идсэн хүн чинь хахуульдаад л гарчихна биз. Жирийн ард байсан бол дуусаа. Юун шүүх нь яаралтай авч хэлэлцэн хуралдаж яаралтай суллах.
2019-09-13