Ард нийтийн санал асуулгад 17 тэрбум төгрөг зарцуулна
2019-09-12

УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дууслаа. Тус төслийг Ард түмний санал асуулгад оруулах шийдвэрийг УИХ өчигдөр гаргалаа.

 

Ард түмний санал асуулгыг ирэх 10 дугаар сарын 30, 31-нд явуулах товыг тогтоогоод буй. Санал асуулгын зардалд нийт 17 тэрбум төгрөг зарцуулахаар яригдаж байна. Нийт санхүүжилтийн 1.8 тэрбум төгрөгийг улсын бүртгэлийн, 650 сая төгрөгийг цагдаагийн бие бүрэлдэхүүний хамгаалалтын зардалд зарцуулах аж. Мөн УИХ-ын Тамгын газар 3.9 тэрбум төгрөгөөр Үндсэн хуулийн эхийг бэлтгэх, олон нийтэд тараах материалыг хэвлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр төслөө сурталчлах зэрэг ажилд төсөвлөжээ.

 

Б.Энэрэл

 

Shuud.mn
Сонин хачин
Nam bus irgen:
Naad teneg yumaa bolioch. Yasan bayan yum. Naad munguu uur heregtei yumand zartsuulaach. Songuuli bolohod jil hurehgui hugatsaa uldlee. Songuulitaigaa hamt naad sanal asuulgaa yavuulaach.
2019-09-12
санал:
1-рт хэнд ч хэрэггүй сэдвээр санал хураалт явуулах гэж байна. 2-рт энэ УИХ-г тараах уу үгүй юу итгэл үзүүлэх үү гэж санал хураалт явуулъя
2019-09-12