БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг цуцлахыг уриалав 
2019-09-12

Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах улс төрийн явцыг дэмжихийн тулд БНАСАУ-ын эсрэг үйлчилж буй хориг арга хэмжээг судруулах боломжийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл авч үзэх ёстой хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгджээ. 


“БНАСАУ-ын эдийн засаг болон энэ улсын иргэдэд учруулж буй хүндрэлийг багасгахын тулд БНАСАУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээг цуцлах боломжийн талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зохих журмын дагуу авч хэлэлцэх ёстой гэж бодож байна” хэмээн Ван И мэдэгджээ. 


Ингэснээр Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэхэд шаардлагатай нөхцөл бий болно гэж тэрбээр үзсэн байна. 


Мөн хэлэлцээр сэргээх хүсэлтэй байгаагаа Пхеньян илэрхийлж байгаад Вашингтон хариу өгөх ёстой хэмээн Ван И мэдэгджээ. 


“БНАСАУ өнгөрсөн жилээс олон эерэг алхмууд хийсний дээр мөн ийм алхмыг АНУ-аас хүсч байгаа. Энэ нь зөв зүйтэй бөгөөд АНУ сөргөлдөөнийг багасгаж, хэлэлцээрийг урагшлуулахад хувь нэмрээ оруулахын тулд тодорхой арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна” хэмээн тэрбээр онцолсон байна. 


Эргэн сануулахад, зургаадугаар сарын 30-ны өдөр АНУ болон БНАСАУ-бн төрийн тэргүүнүүд хоёр Солонгосын хил дээр байх цэрэггүй бүсэд уулзсан. Энэ нь тэдний гурав дахь уулзалт байсан бөгөөд хоёр тал ажлын түвшинд хэлэлцээр тун удахгүй эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэж уулзалтын дараа Трамп мэдэгдсэн ч өнөө хэр нь хэлэлцээр сэргээгүй байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин