Ираны хөлбөмбөгийн багийн дэмжигч бүсгүй зулын гол болжээ
2019-09-12

Ираны “Эстягляль” хөлбөмбөгийн багийг дэмжигч эмэгтэй зулын гол болж, амиа алдсан талаар ВВС агентлаг мэдээллээ. 


Хэргийг тодруулбал, эрчүүдтэй хамт нэг дор тоглолт үзэхийг эмэгтэйчүүдэд хориглодог Ираны иргэн Сохар Ходаяри гэх бүсгүй энэ оны гуравдугаар сард хөлбөмбөгийн тоглолт үзэхээр цэнгэлдэх хүрээлэн рүү эрэгтэй мэтээр зүсээ хувирган орсон ч баривчлагдсан байна. 


Түүнийг шүүх хурал гуравдугаар сараас хойш үргэлжилсэн бөгөөд ээлжит шүүх хурлын дараа, өөрийг нь хоёр жил хүртэлх хугацаагаар хорьж болзошгүй гэсэн мэдээлэл сонсмогцоо бүсгүй шүүхийн байрны гадаа өөрийгөө шатаан, амиа алджээ. 


Энд дуулгахад, Иранд 1979 онд Исламын хувьсгал гарснаас хойш эрчүүд оролцсон спортын арга хэмжээнд эмэгтэйчүүд оролцохыг хатуу хориглосон байна. Харин 2018 онд Орост болсон ДАШТ-д Ираны шигшээ баг оролцох үеэр энэ хоригийг түр хугацаанд цуцалж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин