Биокомбинатыг 57 сая ам.доллараар шинэчилнэ
2019-09-12

 

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийг хэлэлцлээ. Монгол, Унгар улсын Засгийн газар хооронд  Биокомбинат улсын үйлдвэрийн газрын шинэчлэлийн төслийн төсөвт өртгийг 25 сая ам.доллараас 57 сая ам.доллар болгохоор тохиролцжээ. Унгар улсын Засгийн газраас олгох хөнгөлөлттэй зээлийг жилийн 0 хувийн, зээлийн эргэн төлөлтийн хугацаа 17.5 жил, зээлийн үндсэн төлбөрөөс  чөлөөлөгдөх хугацаа нь хугацаа нь дөрвөн жил аж.

 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

 

-Биокомбинат иж бүрэн шинэчлэл хийгдсэнээр малын вакциныг импортолдог болох. Ажлын байр 500 мянгаар нэмэгдэнэ гэж яригдаж байсан. 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Вакцины үйлдвэрийг шинэээр барина. Био аюулгүйн шаардлага хангасан барилга барьж, лаборатори байгуулна. Үйлдвэрийн хэвийн найдвартай ажиллагааг хангах инженерийн шугам сүлжээг байгуулна. Мөн инженер мэргэжилтнүүдийг бэлтгэнэ. 

 

Мал эмнэлгийн газрын дарга н.Түмэндэмбэрэл: 

 

-Үйлдвэр ашиглалтад орсноор 500 хүнтэй ажлын байр бий болно. Тухайн нутаг дэвсгэрийн халаалт, бусад асуудлыг шийдэх боломжтой. 

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

 

-Манай биокомбинат улсын ууган үйлдвэрүүдийн нэг. Тэнд ажиллаж байсан хүмүүсээс халдварт өвчнийг санаатай тараадаг гэдэг. Энэ үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс мал аж ахуйн чиглэлийн мэргэжлийн хүмүүс. Өндөр ашиг шимтэй малыг бий болгох чиглэлээр энэ хөтөлбөрийн хүрээнд юу хийх вэ?

 

Мал эмнэлгийн газрын дарга н.Түмэндэмбэрэл: 

 

-Малын өвчин тараадаг талаар хүмүүс ярьдаг. Энэ ажлыг аваад судалж үзэхэд тийм зүйл нотлогдоогүй байна. Өнөөдөр малын гоц халдварт өвчин байхгүй байгаа. Мал эмнэлгийн лаборатори малын гоц халдварт өвчнийг эмчилж чаддаг. Хөрөнгө гэхээс илүү зохион байгуулалтын хувьд сайтар зохион байгуулж хийдэг. Биокомбинатын тухайд эдийн засгийн ашигтай төсөв. Бид энэ үйлдвэрийг барьсанаас шүлхийн, мялзангийн, цэцэг өвчний эсрэг вакцин үйлдвэрлэнэ. Энэ үйлдвэр өөрсдийн ашгаар зардлаа нөхөх боломжтой. Жилд бид дөрвөн сая ам.долларын төлөлт хийгээд явах боломжтой. 

 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

 

-Манай малаа экспортоор сүүлийн үед их гаргадаг болсон. Австрали улс гэхэд малын өвчин гарахад мэдээлэхийг хориглодог хуультай юм билээ. Малын шүлхий гарахад зориуд тараадаг гэдэг үнэн үү?

 

Мал эмнэлгийн газрын дарга н.Түмэндэмбэрэл: 

 

-2018 оноос энэ асуудлыг шалгаад нотлоогүй. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх асуудлыг бид зогсоосон. Мал, амьтаны хуулиар "Монгол Улсад гарч байгаа малын гаралтай өвчнийг зөвхөн Мал эмнэлгийн газрын эмч зарлана" гэсэн заалттай. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авч уг зээлийн хөтөлбөрийн төслийг дэмжсэн юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Шүлхийн вакцинаа хийхгүй бол бариад хэрэг байна уу бас нэг өр!
2019-09-13
ZOCHIN:
500 myngaar ajliin bair...??? nemegdene gene ee...
2019-09-12