Хонконг: Олныг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээг хориглов 
2019-09-12

Энэ сарын 15-ны ням гаригт засгийн газрын эсрэг хийхээр төлөвлөж байсан томоохон эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрлийг Хонконгийн цагдаагийн газар өгөөгүй тухай ТАСС агентлаг мэдээллээ.

“Хүний эрхийн төлөөх иргэний фронт” байгууллага Козуэй-бэй дүүргээс хотын төв хүртэл олныг хамарсан жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байсан чурьд өмнө нь болж байсан эсэргүүцлийн үэер эмх замбараагүй байдал олонтаа гарч байсан тул олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаагийнхан хориглосон байна. 


Энэ талаар цагдаагийнхан тайлбарлахдаа, хэт даврагч бүлэглэлүүд заасан чиглэлээс гарч, зам хаан, эд зүйл шатааж, балмад үйлдэл гаргана гэж болгоомжлох үндэслэл байгаа хэмээжээ. Мөн хэдийгээр жагсаал зохион байгуулахыг хориглосон ч олон хүн зөвшөөрөлгүйгээр гарч жагсдаг тул үүнд бэлэн байгаа гэж цагдаагийн газар мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин