Дээд шүүх Сошл Либерал намыг бүртгэхээс татгалзлаа
2019-09-12

Сошл Либерал намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ж.Лхагвасүрэн нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны  9 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

Shuud.mn
Сонин хачин