“Мазаалайнууд” лигийг тэргүүлж эхэллээ
2019-09-12

"Мазала 1-р лиг"-ийн 14 дэх тойрог “Улаанбаатарын Мазаалайнууд”-“Хүрээ Хөвгүүд” багуудын тоглолтоор эхэллээ.

 

 

Лигийн шилдэг багуудын нэг "Улаанбаатарын Мазаалайнууд" энэ удаа “Хүрээ Хөвгүүд” багт ямар ч боломж олголгүй, 9:0-ээр өрсөлдөгчөө буулган авсан юм. Эхний гоолыг 11 дэх минутад Е.Өтеген оруулсан бол 39 дахь минутад хашир туршлагатай Б.Гарьдмагнай дахин нэг гоол хийснээр эхний үе 2:0 өндөрлөжээ. Тоглолтын хоёрдугаар үед “Мазаалайнууд” дахин долоон гоол оруулж давуу ялалтыг байгуулснаар лигийг тэргүүлэгч “Жипро” багтай оноо тэнцэж ирлээ.

 

Тус тэмцээнд тоглож буй “Улаанбаатарын Мазаалайнууд” клуб одоогоор 14 тоглолт хийснээс  9 тоглолтод хожиж, 2 тэнцэж, 3 удаа хожигдож "Мазала 1-р лиг"-ийн II байранд бичигдсэн хэвээрээ байна. Оноо тэнцүү багуудыг хоорондын тоглолтын дүнгээр эрэмбэлдэг тул “Мазаалайнууд” ийнхүү хоёрдугаар байрт бичигдсэн юм. Нэгдүгээр лигт багууд тус бүр 18 тоглолт хийх бөгөөд “Мазаалайнууд” эхний 14 тоглолтод 43 гоолыг эсрэг багийн хаалганд оруулж, 16 гоол өөрийн хаалганд алджээ.

 

Улаанбаатарын Мазаалайнууд 9-0 Хүрээ Хөвгүүд

 

Гоол: Е.Өтеген 11', 67', Б.Гарьдмагнай 39', О.Есүхэй 51', 75', 89', А.Чойжамц 73', Б.Билгүүн 77', Б.Лхагвасүрэн 90'

 

 

Дашрамд дурдахад Мазаалай клуб энэ улиралд шинэ хамтрагчид, шинэ өнгө төрхтэйгээр эргэн ирж буй. Тус багийн ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол анхны паблишинг компани болох Nepko Publishing ажиллаж байна.

 

 Хамтран ажиллагчид:

 

Ногоон паспорт - Ногоон ирээдүйг бүтээх санаачилга

Hero Entertainment - Монголын тэргүүлэх контент үйлдвэрлэгч

Avsar ундаа - Туркийн номер нэг ундаа

Blum брэнд - Барилгын материалын дэлхийд тэргүүлэх брэнд

Meters/bonwe брэнд - Бэлэн хувцасны Азийн тэргүүлэх брэнд

 Мөн Shuud.mn сайт мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж буй юм. 

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин