600 төгрөгийн үнэтэй “ХОР”
9-13

Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдад өгдөг “Үдийн цай” асуудал дагуулсаар олон жилийн үдлээ. Сурагчид “Үдийн цай”-наасаа хордлого авлаа гэх мэдээлэл улиг болж, байх л ёстой үзэгдэл мэт хандсаар цөөнгүй жилийг үдэв. “Үдийн цай” гэх сүржин нэртэй даржин хэрэгжилттэй хөтөлбөр хичнээн олон хүүхдэд ходоодны архаг өвчлөл үлдээж байгааг хэлэх боломжгүй. Өвтгөж байгаа нь л үнэн.

 

 

Энэ жилийн хичээлийн шинэ жил ч сурагчдын хоолны хордлогоор эхэллээ. "Уудам Монгол" эдүкейшн ахлах сургуулийн 19 хүүхэд хоолны хордлого авлаа. Тэднээс 14 сурагч нь ХӨСҮТ -д хэвтэж, 5 сурагч гэрээр эмчлүүлж байна. Тухайн сургуулийн сурагчдын хоолыг нийлүүлдэг “Рааш булаг” ХХК-ийн “The fountain” ресторан  хоолыг хуванцар саванд хийж, зориулалтын бус суудлын машинаар 40-50 минут тээвэрлэж хүргэдэг нь тогтоогдсон байна.  

 

Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн 1-12 дугаар 16 сурагч үдийн цайнаасаа хорлого авсан нь илэрч, эмнэлэгт ханджээ. Зөөврийн усыг хоол хүнсэндээ хэрэглэсэн нь хордлогын шалтгаан болсон байж болзошгүй хэмээн мэргэжлийн байгууллага үзэж буй.

 

Мөн хичээлийн эхний долоо хоногт 84 дүгээр сургуулийн сурагчдын үдийн цайг нийлүүлэгч  “Коко десерт” ХХК барилгын материалын саванд тараг тээвэрлэж байсан нь илэрсэн. Лабораторийн шинжилгээгээр тухайн сав болон тарагнаас гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрсэнийг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв. Хүүхэд хордлого аваагүй ч халдвар үүсгэгч илэрсэн нь хамгийн том аюул.

 

Сурагчдын “Үдийн цай”-ны төсөв 600 төгрөг. Аяганы тал хар цай, ганц хазам кекс. Эсвэл ганц хоолны халбага сүүтэй будаа, үгүй бол балга тараг. Хүүхдийг цатгаж гийгүүлсэн зүйл үгүй. Гэтэл тэр 600 төгрөгийн үнэтэй балгахан хүнс нь хоол биш хор болж байгааг энэ мэт жишээнээс бэлээхэн харж болно.

 

УИХ-ын баталсан Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай”-г “Үдийн хоол” болгох хууль 2021 оноос хэрэгжинэ. Тэр хуулиар сургууль бүр хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж бүхий гал тогоотой болох ёстой. Хэрвээ энэ хууль зүй ёсоор хэрэгжвэл сурагчид хоол гэх хор идэж, сургууль дээрээ хордохгүй нөхцөл бүрдэж магад. Тэр болтол “Үдийн цай” хөтөлбөр өнөөгийн үлгэн салган байдлаар хэрэгжиж, хоол нэртэй хорыг хүүхдүүдэд өгсөөр байх нь.

 

Сургуулийн захирал, сургалтын менежерийн танил тал, эсвэл ашигтай санал тавьсан нэгэнд сурагчдын “Үдийн цай”-г атгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьдаггүй байдал олон олон хүүхдийг дотор эрхтний суурь өвчтэй болгох аюулыг дагуулж байна.

 

Хордсон хүүхдээ тоолж суух бус БСШУСЯ, мэргэжлийн хяналтын байгууллага “Үдийн цай”-нд онцгой анхаарах шаардлагатай байна. Хүүхдийн ходоод хогийн сав биш.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
5555:
Энэ үдийн цайг эсвэл мөнгийг нэмж материал нийлүүлэлтэнд маш сайн хяналт тавьж хийх эс бол бүүр зосоох хэрэгтэй эцэг эхчүүд эрх биш хүүхдээ хооллоод бхйж дөнгөнө шүү дээ
2019-09-20
Тэнэг:
Үнэгүй сургаж байж даварсан эцэг эхчүүд
2019-09-20
unegui surch baij ydaj iim umch bolov ugch baigaa n ih um
2019-09-15
зочин:
стандарт тавь
2019-09-14
Zocnin:
sain hooltoi surguuluid zondoo l bna Gants 2 surguuliin hoolnii asuudlaar bugdiig harluulj tor zasgaas huuhduudiinhaa surcn bolowsrohod ni dem bolgoj udiin tsai ogcn bgaag buruutgah hereggyi Buur ogdoggyi bsan biz dee Sain saihan yilsiig demjij bwal ulam l hogjino Muushaagaad bwal bolih cn taltai shuu
2019-09-13
Zocnin:
sain hooltoi surguuluid zondoo l bna Gants 2 surguuliin hoolnii asuudlaar bugdiig harluulj tor zasgaas huuhduudiinhaa surcn bolowsrohod ni dem bolgoj udiin tsai ogcn bgaag buruutgah hereggyi Buur ogdoggyi bsan biz dee Sain saihan yilsiig demjij bwal ulam l hogjino Muushaagaad bwal bolih cn taltai shuu
2019-09-13
zochin:
Zuguuhan hort havdariin eh uusver tavigdaj, hun amiin barag 60.0% 2030 on gehed hort havdaraar uvchiluud ehelchihsen. deerees har hyatadiin huns nertei horiig udur bur am ruugaa hiij baina. Yana daa Mongoliin ard tumen,zaluuchuud,ur huuhduud min dee. Hun bur neg bodood uz dee. Setgel sanaa chin yaj bna.
2019-09-13
sang:
Said guai nom tureeselj mungu husna gej tolgoigoo erguulj bhaar heden huuhdiin eruul hoolloltond anhaarmaar bn shuu! uuruu huuhedgui bj bolno gehdee ta turiin said hun ! Mun nuguu ner hundtei buhend dalibij doliboj haragddag EM.n said avgai yasan be? iim l yumand amaa biluudej bmaag yum!
2019-09-13
zochin:
xyyxed byrt dans neej sar byr mongig ni xii
2019-09-13
zarim daa ch mungu oloh gj jvjig tabidg tohioldluud bdg shu tsaad uchriig ni sn olj bh hregtei de
2019-09-13
бббө:
Монголд ер нь цалинг нэммээр байна. Хаа сайгүй цалин бага учраас халтуурдаж эсвэл хулгай хийж амьдарч байна. Хэрэв сайн цалинтай бол тэнд өрсөлдөөн үүснэ. Хүн алдаа гаргахгүйг бодно. Халтуурдахгүйг бодно. Энэ бол ажлыг сэтгэлгүй хийхэд хүргэдэг хамгийн том шалтгаан байна. 3 саяын цалинтай багш нар үдийн цайнаас 50 мянгөн төгрөг хусах гэж мэрийхгүй байх. Гадуур хар. Барилгын ажил элдэв зам талбайн засвар дандаа хулхи.
2019-09-13