УИХ: "Эрдэнэт" үйлдвэрийн онцгой дэглэмийг сунгах асуудлыг хэлэлцэнэ
2019-09-13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 12.00 цагт товлогдсон байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тогтоосон онцгой дэглэмийн хугацаа 09 дүгээр сарын 06-ны өдөр дууссан юм.

 

 

Мөн хуралдаанаар "Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

 

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

 

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

 

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

 

Хэлэлцэх асуудал:

  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудал. 

 

Shuud.mn
Сонин хачин