Налайхын замын хөдөлгөөнийг ирэх сарын 25-нд нээнэ

img

 

Налайхчуудын олон жилийн мөрөөдөл болсон Налайхын зам шинэчлэгдэх ажил эрчимтэй хийгдэж байна.


Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж буй бөгөөд далан, хоолой тунелийн ажлаа бүрэн дуусгаж, хучилтын ажлыг эхлүүлжээ.

 

Замын хучилтыг ирэх аравдугаар сарын 10-н гэхэд дуусгаж, хөдөлгөөнийг аравдугаар сарын 25-н гэхэд нээхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

 

Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zamaa neeh gej, tuuz haichlah gej, ajil hiisen bolj darga nar ni oorsdiigoo reklamdah gej bitgii yar aa, yarval daarna shuu dee. Gol ni jolooch nart chanartai, ayulgui, tsemtsger, soyoltoi, delhiin jishigt niitssen, gereltuuleg, us zailuulah shugamtai bat boh, chuluu dairga hog novshtoigoo holildoogui, orgon saihan zam l heregtei bgaa. Yarch neeh ni eroosoo gol yum bish.
2019-09-13