Сергей Лавров: Сирийн дайн дууссан 
2019-09-13

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Труд” сонинд өгсөн ярилцлагадаа “Сирийн дайн дууссан, энэ улс аажмаар энхийн амьдралдаа орж байгаа” хэмээн мэдэгджээ. 


Лавровын өгүүлснээр хэдийгээр дайн дууссан ч  Идлиб, Евфратын дорнод эрэг зэрэг Сирийн засгийн газрын хяналтаас ангид нутаг дэвсгэрүүд дээр хурцдмал цэгүүд  байгаа гэнэ. 


Дайны ажиллагаа дууссаны дараа сиричүүд аажмаар хуучин амьдралдаа шилжиж байгаа энэ нөхцөлд улс орон төдийгүй бүс нутаг дахь хямралыг урт хугацаанд зохицуулахад олон улсын зүгээс дэмжлэг үзүүлэх нь чухлыг онцолжээ. 


Үүний хүрээнд Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, энэ улсад төдийгүй Ойрхи дорнодын бүс нутагт бүхэлд нь найдвартай, урт хугацааны тогтвортой байдлыг бий болгохын тулд хямралыг зохицуулах улс төрийн явцыг дэмжих нь нэн тэргүүний зорилт хэмээн Оросын Гадаад хэргийн сайд цохон тэмдэглэсэн байна.

 

Эргэн сануулахад, Сирийн зэвсэгт сөргөлдөөн 2011 онд эхэлсэн. 2017 оны сүүлээр Сири, Ирак дахь “Исламын улс” алан хядах бүлэглэлийг ялсан тухай зарлаж байлаа. Хэдийгээр Сирийн зарим газруудыг алан хядагчдаас чөлөөлөх ажил үргэлжилж байгаа ч улс төрийн зохицуулалт, улс орныг сэргээн босгох, дүрвэгсдийг эргүүлэн авчрах ажил тэргүүн зорилт болж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин