Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 33.8 хувиар өсжээ
2019-09-13

 

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2019 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 6.9 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 6.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 549.7 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.


Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2019 оны 8 дугаар сард 841.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сараас 293.4 (25.9%) тэрбум төгрөгөөр буурч, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 826.8 тэрбум төгрөг болж, 35.3 (4.5%) тэрбум төгрөгөөр өсжээ.


Татварын нийт орлого 2019 оны эхний 8 сард 6.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1104.8 (21.5%) тэрбум төгрөгөөр өсөхөд орлогын албан татвар 362.9 (28.1%) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 267.1 (26.9%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 174.9 (13.0%) тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 116.4 (24.1%) тэрбум төгрөг, онцгой албан татвар 89.3 (18.0%) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 80.7 (18.7%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.


Улсын нэгдсэн төсвийн орлогын 81.3 хувийг татварын орлого, 8.2 хувийг татварын бус орлого, 10.0 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.5 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.


Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2019 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 920.3 (17.0%) тэрбум төгрөгөөр өсөхөд урсгал зардал 532.1 (11.7%) тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 460.4 (69.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.



Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 80.1 хувь, хөрөнгийн зардал 17.8 хувь, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 2.1 хувийг эзэлж байна.

Shuud.mn
Сонин хачин