У.Хүрэлсүх: Яармаг бүхэлдээ спортын район болно
2019-09-13

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр (2019.09.13) шинээр баригдах соёл урлагийн байгууллагуудын зураг төсөлтэй танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Монгол Улс сүүлийн 30 жил соёл урлагийн хөгжлийг орхигдуулсан гэдгийг хэллээ. Тиймээс Засгийн газар соёл урлагийн байгууллагуудыг шинэчлэх ажлыг эрчимтэй эхлүүлж буйгаа хэлэв.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

Бид сүүлийн 30 жил дандаа уул уурхай ярьсан. Яаж газар ухах уу, яаж алт олох уу гэж ярьсан. Энэ мэдээж ярих ёстой байх. Гэхдээ нэг зүйлийг орхигдуулсан. Тэр нь ард түмнийг соён гэгээрүүлэх соёл урлагийн ажлыг. Монголд гадаадынхан ирээд үзэж харах зүйл юу ч байхгүй. Цонжин болдогоос өөр юм байхгүй. 300, 400 км явж Хархорин орж, хуучны хот үзэж байгаа. Өөр үзэх юм байхгүй. Тиймээс Засгийн газар ард түмнээ соён гэгээрүүлэх, түүх дурсгалаа олон түмэнд таниулах ажилд ихээхэн анхаарал тавьж, эхний ээлжинд дөрвөн соёл урлагийн байгууллагыг шинээр байгуулж, ашиглалтад оруулна.

 

  1. Чингис хааны музей: Байгалийн түүхийн музейн суурин дээр барина.
  2. Байгалийн түүхийн музей: Их тэнгэрийн аманд баригдана. Ажил нь эхлээд явж буй.
  3. Үндэсний урлагийн их театр
  4. Төв номын сан

 

Бүх төсөл, макет нь хийгдсэн. 2020 оны төсөвт санхүүжилт нь сууна. Ирэх жилээс ажил нь эхэлж, 1-2 жилийн хугацаанд энэ барилгууд ашиглалтад ороод, үйл ажиллагаа нь эхэлнэ. Үүний дараа дахиад гурван байгууллагыг шинэчилнэ.

 

  1. Дуурь бүжгийн эрдмийн театр
  2. Улсын драмын эрдмийн театр
  3. Одоо ашиглаж байгаа Төв номын сан

 

Энэ гурван барилгын зургийг хийх 1.2 тэрбум төгрөг гаргаж өгсөн. Гэхдээ энэ гурван барилгыг буулгана. Суурин дээр нь яг одоогийн дизайнаар барилгыг шинээр томруулж барина.

 

Мөн төв цэнгэлдэх хүрээлэн баригдана. Зураг төсөл нь хийгдэж байгаа. Тэр төв цэнгэлдэх хүрээлэн 30-40 мянган хүний суудалтай битүү байна. Одоо аж ахуйн нэгжүүдтэй хамтраад өвлийн спорт ордон барьж байгаа. Хөлбөмбөгийн талбай баригдаж байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спортын ордон баригдана. Нэг ёсондоо Яармаг бүхэлдээ спортын район болно.

 

Ирэх 5-10 жилд баригдах байгууламжуудын бүх макетыг талбай дээр байрлуулж, ард түмэндээ харуулна гэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Unen ug bn
2019-09-20
zocnin:
yarmag zam saihan bnoo
2019-09-16
Zochin:
Ndd ter chingisiin muzein maket taalagdaj bn. Nuguuh ni yu yum be ha ha ha
2019-09-14
Улс орныг удирдаж чадахгүй байж чаддаг хүнд нь зай тавиад өгч чаддаггүй юм байх даа?!!?
2019-09-14
Үнэн үг:
Том том барилга барьснаар тэр дундаа Улаанбаатарын төвлөрлийг улам өөгшүүлснээр Монголын нийгэмд бий болсон гажуудлыг засна гэдэг юу л бол. Хуучин түүхэн барилгуудыг буулгах нь түүхээ устгаж байгаа хэрэг. Нөгөө талаар бүх бүтээн байгуулалт өр тавьж хийгдэж байгаа шүү. Эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагаа, үндэсний хуримтлал бүрдүүлэх, иргэдийн орлого, амжиргааг дээшлүүлэх, ажлын байр гэсэн суурь асуудалын тогтолцоогоо эхэлж анхаараад араас нь нийгмийн дэд бүтцээ төлөвлөгөөтэй, ээлж дараатай, тооцоотой хийвэл зүгээр дээ. Соёл урлага , хүний хөгжил барилга байшиндаа биш буруу удирдлага, зохин байгуулалтын систем алдагдсандаа байгаа шүү.
2019-09-14
Zochin:
Unen ug bn
Би:
Ѳѳрсдийгѳѳ хошин урлагийнхан гэчихсэн хэдэн мал
2019-09-13
Би:
Энэ гошин шогийн хэдэн балайг яая даа байз
2019-09-13
Би:
Гадныханд гошин шогоо үзүүлэхгүй юу тээ кккк
2019-09-13
Замын бөглөрөл.нийтийн тээврийн тухай ам нээсэнгүй ээ
2019-09-13
Социализмын үзэл суртал , марксист сургааль айлдаад бна уу? Хүн бүрийг номхон байлгах гэж оролдоод нэмэргүй. Орлогыг нь яаж нэмэгдүүлэхээ бодоосой
2019-09-13
Баяр:
Ih surtei surtei yum yarinaa. Mani hed n tsalingaaraa yadaj orgui amidardag boloh itgel ch alga
2019-09-13
123:
яармагт замын түгжрэлийг шийдэж гарц хайхгүй бол орон сууцууд ашиглалтанд ороход хэцүүдэх дүр зураг харагдаад байна
2019-09-13