Мотоциклоос татгалзаж морио уная
2019-09-13
Гэрэл зургийг MPA.mn

 

Сүүлийн өдрүүдэд хөдөөгийн иргэд мотоциклийн ослоор амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарсаар байна. Энэ долоо хоногт гурван хүн мотоциклийн ослоор хорвоог орхижээ.

 

Тухайлбал 2019.09.09-ний 14.56 цагийн орчимд  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5-р баг “Зэгстэйн Булаг” гэх газар /сумын төвөөс хойш 57км/ шороон замд улсын дугааргүй Dayung маркийн мотоцикл онхолдож, жолооч 38 настай, эрэгтэй Э нас баржээ.

 

Мөн 2019.09.10-ны өдрийн 10.42 цагийн орчим Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн “Бор Хөндий” гэх газар /Сумын төвөөс баруун хойшоо 45км/ шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож жолооч 59 настай, эрэгтэй Д нас барсан байна.

 

Түүнчлэн 2019.09.12-ны 13.00 цагийн орчим Дорноговь аймгийн Өргөн сум 3-р баг “Хар тойром” гэх газар /сумын төвөөс хойш 60км/ шороон замд улсын дугааргүй Хаожи маркийн мотоциклийн жолооч Б нь, явган зорчигч 49 настай, эмэгтэй М-г мөргөж амь насыг хохироожээ.

 

Иймд төмөр хүлгээс татгалзаж морио унаж хэвшихийг хөдөөгийн иргэдэд уриалж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Сүрэн сурвалжлагчаа Ямар танай хашаа,гэр, модон жорлоний чинь тухай ярьж байгаа биш жоохон амьдралд ойр юм бич л дээ
2019-09-17
erre:
Согтуу унахаа больчих хэрэгтэй дээ.
2019-09-16