БНАСАУ-аас Өмнөд Солонгос руу дүрвэх хүмүүсийн тоо буурчээ
2019-09-13

Сүүлийн гурван жилд БНАСАУ-аас Өмнөд Солонгосыг зорих дүрвэгчдийн тоо буурсан талаар Өмнөд Солонгосын нэгдлийн яамны төлөөлөгч мэдэгдснийг Ёнхап агентлаг дамжууллаа. 

Эх сурвалжийн мэдээлснээр, 2018 онд Хойд Солонгосоос 1137 хүн Өмнөд Солонгос руу дүрвэсэн нь 2015 онтой харьцуулахад 10,8 хувиар буурсан дүн гэнэ. 

2015 онд Өмнөд Солонгос руу 1275, 2016 онд 1418 харин 2017 онд 1127 хүн дүрвэж байжээ. 

Түүнчлэн 20-40 насны дүрвэгчдийн тоо буурсан бол 50 болон түүнээс дээш насныхан дүрвэх нь нэмэгдсэн байна. 2015-2018 оны хооронд 20 -оос дээш насны дүрвэгчдийн тоо 20,2 хувь буурч, 327 болсон бол 30-аас дээш насны дүрвэгчдийн тоо 8,5 хувь нэмэгдэж 292 хүн, 40 -өөс дээш насны дүрвэгчдийн тоо 6,9 хувиар буурч 270-д хүрчээ. 

Харин 50 наснаас дээш дүрвэгчдийн тоо 26,6 хувь нэмэгдэж 119 болсон бол жараас дээш насныхан 3,3 хувиар нэмэгдэж 31 хүн болсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
монгол:
Хаана ч очсон гудамжинд л үхнэ гэдгээ ойлгожээ.
2019-09-14
Зочин:
хойд солонгосчууд бол ямар ч ирээдүйгүй нэг сэтгэцийн өвчтэй бүдүүн дарангуйлагчаар удирдуулсан амьтад.
2019-09-13