"Эрдэнэт" ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийг 6 сараар сунгалаа
2019-09-13

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар "Эрдэнэт" ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 

-Онцгой дэглэмийн үед Засгийн газар төлбөр төлөхтэй холбоотой өөдтэй ажил хийсэнгүй. "Жаст"-ын Батхүүгийн хөрөнгийг хураасангүй. Хамгийн том нь Олон овоотын бүлэг орд байгаа. "Жаст"-ын Батхүүгийн "Эрдэнэт" үйлдвэрт учруулсан хохирол 143 тэрбум төгрөг. Эд хөрөнгийг нь хурааж авах талаар улстөрчид саад болж байгаа бол надаар хэлэлүүлээд хийж болно шүү гэлээ. 

 

Дараагаар нь санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар  "Эрдэнэт" ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгахыг дэмжлээ. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин