Казахстаны нийслэлийн гудамжийг Зүчи хааны нэрээр нэрлэх санал гаргажээ 
2019-09-13

Алтан ордны улсын 750 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Нур-Султан хотын төв гудамжуудын нэгийг Алтан Ордны их улсыг үүсгэн байгуулагч, Чингис хааны ууган хүү Зүчи хааны нэрээр нэрлэх саналыг тус улсын Парламентын гишүүн Бакытбек Смагул гаргасан талаар RegTV мэдээлжээ.


“Манай улсын нийслэл Нур-Султан хотын төв гудамжуудын нэгийг Зүчи хааны нэрээр нэрлэж хааны хөшөөг байрлуулах асуудалд анхаарлаа хандуулна уу” хэмээн тэрбээр Казахстаны ерөнхий сайд Аскар Маминд хандсан байна. 


Ийнхүү Зүчи хааны нэрээр гудамжаа нэрлэн, хөшөөг нь байрлуулснаар “Казахстаны иргэд төдийгүй нийслэлийн зочдод төрт улсаа сурталчилах боломжтой” гэж парламентын гишүүн үзэж байгаа юм. 

Энд дуулгахад, Казахстан улс анх удаа Алтан ордны улсын ойг тэмдэглэхээр зэхэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч холбогдох захирамж гаргасан бөгөөд энэ оны наймдугаар сард болсон "Улытауй-2019" олон улсын аялал жуулчлалын форум дээр үг хэлэхдээ Улытауг Алтан ордны улсын ой тэмдэглэхийн өмнө угсаатан зүйн аялал жуулчлалын төв болгох санал гаргаж байлаа. 

Түүнчлэн, Чингис хааны ууган хүү Зүчийн бунхан Казахстаны нутаг дэвсгэрт байдаг бөгөөд энэ нь жуулчдыг татах газруудын нэг болно хэмээн онцолж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
hasguudad nerlechiheer ooriin gesen hyn bdaggyi um bhdaa zailuul
2019-09-15
Болд:
Монгол гаралтай байж болох (зөвхөн миний хардалт шүү)Бакетбек гишүүний саналыг парламент нь дэмжих болтугай
2019-09-15
Kk:
Ордны ...
2019-09-14
<>:
Зүйтэй, монголын л нэр гарч байг, хуучин соц нийгмийн үед чинь оросоос айгаад чингис гэсэн үгийг хэлбэл алдас болдог байлаа шүү дээ
2019-09-13
Дэмжиж бн:
Зөв ш дээ. Байлдан дагуулж байсан газар нутаг нь шүү дээ.
2019-09-13
mgl iin bariuun hyazgaariig zahirj bsan negeehen heseg oirduudiin bool mgl chuud kazak gj bvr blaa ter ved
2019-09-13
Зөв. Үнэхээр Манай хаадын нутаг.
2019-09-13
irgen:
zov shdee manai mongoliin haant ulsiin syylchiin uls ….mongoliin nerd l heregtei
2019-09-13